Төрийн
ордонд Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн
хуралдаанаарАргачлал батлах тухай, Бодлогын баримт бичиг болон
хөтөлбөр батлах тухай, Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай,Татварын алдангийн хэмжээ тогтоох тухай зэрэг 10 орчим асуудал
хэлэлцэх юм. Хуралдаанаар шатахууны үнийн асуудлыг хэлэлцээд АИ-92, А-80
бензинийг онцгой албан татвараас чөлөөлөхөөр болсон байна. Мөн Дорноговь
аймгийн Алтан Ширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргажээ.