Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр мэндэлж байсан билээ.
Энэ өдөр Монголд шинээр 181 иргэн мэндэлснээс гурав нь гадаадад, 178 нь эх орондоо төрсөн ба эдгээр хүүхдүүдээс Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдсэн эмнэлэгт амаржсан Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын охиныг Монгол Улсын гурван сая дахь иргэнээр тодруулсан.
Монгол Улсын гурван сая дахь иргэнд
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголжин нэр хайрлаж байсан юм. Мөн Засгийн газрын тогтоолын дагуу гурван сая дахь иргэнийг хоёр өрөө байр буюу тэнцэх хэмжээний урамшуулал, тэтгэмжээр мялааж, түүнтэй цаг, минут, секундын хувьд хамгийн ойр төрсөн 29 хүүхдийг тодруулж, тусгай тэтгэмж, урамшуулал олгож байсан.