Монгол УИХ-ын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо зохион байгуулагдсан Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар уулзалтад оролцож, үргэлжлүүлэн 2018 оны нэгдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд БНСВУ-ын Үндэсний ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нганы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн билээ.
УИХ-ын даргын Ази, Номхон далайн улс орнуудын парламентын 26-р чуулга уулзалтад оролцсон талаарх багц мэдээллийг эндээс үзнэ үү.http://www.parliament.mn/n/ij8y
БНСВУ-д хийсэн айлчлалын дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. http://www.parliament.mn/n/zf8y
Ийнхүү Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тэргүүтэй Монголын парламентчид Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р чуулга уулзалтад оролцож, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Нгуен Тхи Ким Нганы урилгаар тус улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж өндөрлөлөө.