хотын нисэх буудалд гурван сарын турш амьдарсан нэгэн Зимбабве гэр бүл Филиппин
улсыг зорьжээ. 11-ээс доош насны дөрвөн хүүхэд, насанд хүрсэн дөрвөн хүнтэй тус
гэр бүлийнхэн өнгөрөгч оны тавдугаар сард Бангкокт иржээ. Тэд аравдугаар сард
нь Испани руу явахаар төлөвлөсөн ч визгүйн улмаас явж чадаагүй аж. Гэтэл буцаад
Тайландад хөл тавих үед аяллын визний хугацаа нь дууссанаас болоод торгууль
төлөх болж, нисэх буудлаас гарч чадаагүй гэнэ. Харин төрөлх Зимбабве улсдаа
эргэн очихыг хүсээгүй учир тэд нисэх буудалд ийнхүү гурван сарын турш
амьдарчээ.
Харин
Суварнабхумийн нисэх буудлын нэгэн ажилтан 12 дугаар сард тухайн гэр бүлийн нэг
хүүхэдтэй авахуулсан зургаа олон нийтийн сүлжээнд тавьж, энэ гэр бүл эх орондоо
буцаж амьдрах боломжгүй болсон тухай зарласнаас хойш тэдний нөхцөл байдал
сайжирсан байна. Тухайн
үед албаны хүмүүс тэднийг Европын цагаачлалын албаны шугамаар Киев хотоор
дамжуулан Дубай, эсвэл гуравдагч улс руу явуулахаар Украйны олон улсын агаарын
тээврийн компанитай тохиролцож туслахыг
хичээж байснаа тайлбарлаж байсан юм.
Гэвч
Арабын Нэгдсэн Эмират улсын төлөөлөгчийн мэдэгдсэнээр тухайн гэр бүл аяллын
сүүлийн тийзээ цуцалснаас болоод тэднийг Дубайгаас Бангкокт буцаахаас өөр
аргагүй болсон гэнэ. Дараа нь тэд НҮБ-аас тусламж хүсч, 11 дүгээр сард болсон
Роберт Мугабег түлхэн унагаах гэсэн эмх замбараагүй явдлын дараа мөрдлөг
хавчлагад өртөхөөс айж буйгаа илэрхийлжээ.
НҮБ-аас тухайн боломжуудыг судалж үзнэ гэсэн хариу өгсөн байна. Харин Тайланд
улс тэдэнд хууль ёсны цагаач болон дүрвэгсдийн зөвшөөрөл олгоогүй аж. Ингээд
нисэх буудлын ажилтнууд тэднийг өнгөрөгч Даваа гариг хүртэл халамжилсаар байсан
гэнэ. Албаны эх сурвалжийн мэдэгдсэнээр тус гэр бүлийг дүрвэгсдийн хотхон
байрлах Филиппин улсад хүргэсэн гэжээ.