АНУ-ын олимпийн гимнастикийн багийн ахлах эмч
Ларри Нассарын шүүх хурал өчигдөр болсон талаар \”Интерфакс”
агентлаг мэдээллээ. Шүүхээс түүнийг буруутай хэмээн үзэж, 175 жилийн
хорих ялаар шийтгэсэн байна. Эмчийн шүүх хурал долоон сар
үргэлжилсэн бөгөөд шүүх хуралд түүний хохирогчид гэх 150 гаруй хүн оролцож, мэдүүлэг өгчээ.
Шүүх хурлын үеэр Ларри
Нассар эдгээрээс 10 гаруй хохирогчтой нь хүчээр бэлгийн харьцаанд орсон гэдгээ
хүлээн зөвшөөрчээ. Тэрээр өмнө нь хүүхдийн порно материал хадгалж байсан хэргээр 60 жилийн хорих ялаар шийтгүүлээд байсан аж.
Хохирогчдын дунд олимпийн аваргууд байсан нь олон нийтийг цочирдуулсан бөгөөд тэрээр тамирчдыг гэмтэл авч, эмнэлэгт хэвтэж байхад нь үзлэг хийх нэрийдлээр оролдож, дараа нь хүчирхийлдэг байжээ. Гимнастикийн тамирчдаас анх Рашел Денхолландер 15 настайд нь түүнийг Нассар оролдож байсан тухай мэдэгдсэнээр уг хэрэг илчлэгдсэн юм байна. Ларри Нассарыг өнгөрсөн 2015 онд АНУ-ын гимнастикийн спортын холбоо ажлаас нь чөлөөлж байсан ба уг хэргээс жилийн дараа түүнийг насанд хүрээгүй хүүхдүүдийн порно бичлэг, зураг зэргийг хадгалж байсан хэмээн буруутгаж, баривчилжээ.
Ж.Бат