Өнгөрөгч
зун \”Rap of China” нэртэй
реалити шоу манай урд хөршид гарч, ихээхэн шуугиан дэгдээгээд байсан билээ. Энэхүү
шоу нь нэг талаараа хип хоп хөгжмийн урсгалыг алдаршуулан хэд хэдэн одыг
төрүүлсний зэрэгцээ олон сая долларын ашигтай бизнес болж чадсан юм.
Гэвч
сүүлийн өдрүүдэд дээрх амжилтанд огцом эргэлт гарч, хип хопынхны эргэн тойронд
ихээхэн шуугиан дэгдсэн байна. \”Rap
of China” шоуны хоёр ялагчаас бүрдсэн \”PG One” хамтлагийн нэг
гишүүн гэр бүлтэй нэгэн алдартантай нэр холбогдсоноос ийнхүү шуугиан гарчээ.
Уг хэрэг
явдал олны шүүмжлэлд өртөж, хэл ам зөвхөн \”PG One” хамтлагийг бус, хип хопынхныг бүхэлд нь нөмрөн авчээ. Төрийн
мэдлийн хэвлэл мэдээллүүд тус хамтлагийнхны эсрэг ширүүхэн мэдээ нийтлэлүүдийг
гаргаж, дуучны дуулсан уран бүтээлийг эмэгтэйчүүдийг гадуурхдаг, эрүүл бус утга
санаатай хэмээн шүүмжилсэн байна.
Коммунист
залуучуудын лиг түүний \”Christmas
Eve” дууг шүүмжилж, дуугаараа хар тамхины хэрэглээг сурталчилсан утгатай
байсан гэжээ. Харин БНХАУ-ын Эмэгтэйчүүдийн мэдээ хэвлэл мөн л эмэгтэй хүнийг
гутаан доромжилсон үг хэллэгийг дуундаа ашигласан хэмээн буруутгасан аж.
Гэвч энэ нь
нэг хамтлагийн хэрэг биш, хип хоп урсгалынхны нэр хүндийг бүхэлд нь унагаж, улс
орон даяар шуугиан тарьсан явдал болоод байгаа юм.
Б.Болормаа