Өөрөө
жолоодлоготой Теслагийн Model S болон Женерал
моторсын Chevy Bolt гэх хоёр
автомашин Калифорни мужид осол гаргажээ. Теслагийн бүтээл болсон уг автомашин
өнгөрөгч даваа гаригт замын хөдөлгөөнд оролцож явахдаа галын төхөөрөмжөөр
тоноглогдсон машиныг мөргөсөн байна. Эзэмшигч нь тухайн үед машинаа \”Autopilot” тохиргоон дээр
тавьсан байснаа мэдэгджээ.
Харин Женерал
Моторсын машин Сан Францискогийн зам дээр мотоцикльтой мөргөлдөж, нэлээд эвдрэл
гэмтэл авсан тухай орон нутгийн хэвлэлийнхэн дамжуулсан байна. Женерал Моторсын
талаас уг осолд мотоциклийн эзнийг буруутгаж байгаа аж. Осол хэдийн 12 дугаар
сард гарсан ч, одоо л олон нийтэд ил болж буй нь энэ юм.
Дээрх
ослуудтай холбоотойгоор автомашин үйлдвэрлэгч нар өөрөө жолоодлоготой тээврийн
хэрэгслүүдийг авто зам дээр илүү аюулгүй зорчих тал дээр анхаарал хандуулна
хэмээн мэдэгджээ. Харин Калифорнийн албаныхан автомашинуудыг жолооны ард
хүнгүйгээр хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулсан байна.
Б.Болормаа