Боловсрол, шинжлэх ухааны яамнаас \”Багшийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд өчигдөр төрийн өмчийн ЕБС-д ажиллаж байгаа 25.000 багш нэг бүрт зөөврийн компьютер, бүх сургуульд 11.340 ширхэг зөөврийн компьютерийн лаборатори олгосон.
Тэгвэл багш, сурагчид зөөврийн компьютерээ юунд, хэрхэн ашиглах талаар албаны хүнээс тодруулахад, \”ЕБС-ийн сурах бичгүүдийг цахим хэлбэрт оруулсан.
Мөн байгалийн ухааны хичээлүүдэд хэрэглэгдэх интерактив хувилбаруудыг дуу дүрстэй, хөдөлгөөнтэй, сонирхолтой хэлбэрээр оруулсан байгаа. Эндээс багш, сурагчид зөөврийн компьютерээ ашиглан сурах бичгүүдээ хэрэглэхээс гадна тухайн хичээлүүдийг илүү сонирхолтой явуулах боломж бүрдэж байгаа” гэв. Сурах бичгийн хангамжийн талаар хүмүүс жил бүр л шүүмжлэлтэй ханддаг. Тэгвэл одоо багш, сурагчидecontent.edu.mnвеб сайтад нэвтрээд л бүх сурах бичиг, байгалийн ухааны хичээлүүдийг чөлөөтэй хэрэглэх боломж бүрдлээ.