Олон улсын валютын сан /ОУВС/-гийн төлөөлөлтэй Сангийн
сайд Ч.Хүрэлбаатар яг одоо уулзаж байна.Уулзалтаар ОУВС-тай Өргөтгөсөн
санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж эхэлснээс хойш эдийн засаг тогтворжих,
валютын нөөц нэмэгдсэн, төгрөгийн ханг тогтворжсон, төсвийн алдагдал буурсан,
зээлжих зэрэг нэг шатаар ахисан зэрэг олон эерэг үзүүлэлт гарсныг дүгнэн
ярилцаж байгаа юм байна.
Уулзалтын үеэр ОУВС-ийнхантай зарим төрлийн татварын
нэмэгдлийг эргэн харах, цаашид хамтран ажиллах, ойлголцох зүйл олон байгааг
Сангийн сайд онцолж байсан юм.Өнөөдөр хэлэлцээрийн ширээнд сууснаар Хувь хүний
онцгой албан татвар болон шатахууны онцгой албан татваруудыг эргэж харах
асуудлыг шийдвэрлэх байх гэсэн хүлээлттэй байна. Яриа хэлэлцээр Сангийн яаманд
үргэлжилж байна.