Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, орон
нутгийн Онцгой комисст мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх, тулгамдсан асуудлыг
газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр
ахлуулсан Улсын онцгой комиссын \”Шуурхай бүлэг” баруун аймгуудыг зорилоо.
Шуурхай бүлэг нь өвөлжилтийн нөхцөл байдалд
үнэлэлт, дүгнэлт өгөх, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж,
гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл бэлэн байдлыг шалган үүрэг чиглэл өгөх
юм.Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай,
Завхан, Орхон, Увс, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд аймагт ажиллах шуурхай бүлэг
өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллана.