Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё ирэх ням гаригт өндөрлөнө.
Токио хотноо болж буй Хацү башёг ёкозүна Какүрюү М.Ананд, магэшира Точиношин
нар 10 даваа, нэг унаатай тэргүүлж байна. Сүмогийн дэвжээнд манай үндэсний бөхийн хүчтэнүүд хүүхдүүд болон төрөл садан олноор барилдаж байгаа. Тухайлбал, ирэх башёд Асашёорюү
Д.Дагвадорж аваргын ах Д.Сугаррагчаагийн хүү С.Бямбасүрэн жонокүчи буюу хамгийн
доод зиндаанд барилдана. Ингэснээр Д.Долгорсүрэн зааны ач аварга ахыгаа
залгамжлан, мэргэжлийн сүмод хөл тавих нь ээ.
Хоошёорюү хэмээх С.Бямбасүрэнөнгөрөгч долоо хоногт
болсон шинэ бөхийн чансаа тогтоох барилдаанд оролцсон ньсүмо сонирхогчдын
анхаарал татсан үйл явдал байлаа. Энэхүү барилдааны талаартухайн үед
Асашёорюү Д.Дагвадорж өөрийн сошиал хуудсаараа онцлон бичиж байсан билээ.