Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2018 онд зохион байгуулах тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд орж ажиллах Төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоодын шинэчилсэн бүртгэл явагдаж байна. Хамтран ажиллах төрийн бус байгууллага, холбоод дараах материалыг бүрдүүлж 2018 оны 02 дугаар сарын 05-ны дотор ирүүлнэ үү.
Үүнд:
- Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд төлөөлөл оруулах тухай албан бичиг
- Төрийн бус байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Төрийн бус байгууллагын танилцуулга
- Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд оруулах төлөөллийн анкет
- Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд оруулах төлөөллийн худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох А3 гэрчилгээний хуулбар.
Холбогдох утас: 62263033
Жич:
- Хамтран ажиллах хүсэлтээ ирүүлэхдээ худалдан авах ажиллагаанд салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулах хамтран ажиллах гэрээг 2 хувь хийж, тамга тэмдгээ дарж авчирна уу!
- Гэрээний маягт, гишүүний анкетыг энд дарж татан авна уу!