Даваа гарагт Манхеттэнд болсон Christie-гийн дуудлага худалдаан дээр 20 дугаар зууны эхэн үеийн уран бүтээлч, импрессионист Амедео Модильянигийн \”Хэвтэж буй нүцгэн бүсгүй” уран зургийг нэгэн цуглуулагч $170 саяар авлаа.
Энэ бол урлагийн бүтээлийн дуудлага худалдааны түүхэнд хоёрт орох өндөр үнэ юм.
Зургийг худалдаж авсан Хятадын иргэн Лю Ичянь бол тэрбумтан бөгөөд анх таксины жолоочоос ажлын гараагаа эхэлж хөрөнгийн зах зээлд амжилттай ажилласнаар хөрөнгөжсөн хүн юм. Одоо тэр зөвхөн урлагийн бүтээл цуглуулах ажил хийдэг. Шанхай хотод түүний хоёр музей бий.
Тэр авсан зургаа нэг музейдээ байрлуулж Хятадын иргэдэд заавал аялахгүйгээр жинхэнэ урлагийг үзэх боломж олгоно гэжээ.
Лю Ичянь худалдаж авсан зургийнхаа төлбөрийг Amex картаар газар дээр нь хийсэн байна.
Эх сурвалж: Mashable