УИХ-ын гишүүн О.Баасанхүү цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийлээ. Тэрээр МАХН-аас суудлын мөнгөө нэхсэн байна. Энэ талаар тэрээр хэлэхдээ \”Намайг МАХН-аас хөөлөө гэж найман удаа мэдэгдсэн. Тэгсэн хэрнээ энэ хоёр жилийн хугацаанд УИХ-д МАХН-аас суудалтай гээд 124 сая төгрөгийг улсаас авах хүсэлт өгсөн байгаа юм. Үүний 10 сая төгрөгийг улс төрийн намын тухай хуулиар намаас надад өгөх ёстой. Би энэ мөнгийг хувьдаа авахгүй. Тойргийн иргэдийнхээ сайн сайхны төлөө зарцуулах болно” хэмээн ярьсан юм.
Ж.Бат