Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх хэлтсийн алба хаагчид Нийслэлд гурван ээлжээр хичээллэж байгаа 19
сургуулийн гадна орчин, явган болон авто замын аюулын эрсдэлийг тодорхойлж,
хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор сургуулийн удирдлага, багш нартай
хамтран ажиллаа.
Сургуулийн орчинд гэрэлтүүлэг, хяналтын камер хангалтгүй, авто
замын тэмдэг, тэмдэглэгээ стандартын шаардлага хангаагүй, хүүхдийн сургуульдаа
очих, буцах зам хол, эцэг, эх, асран хамгаалагч хүргэж өгдөггүй, сургууль
орчмын бүс, ойролцоо цахим болон интернет тоглоом, баар цэнгээний газар, зочид
буудал олон байгаа нь хүүхэд гэмт хэрэгт өртөх, үйлдэх эрсдэлийг бий болгох
хүчин зүйл болж байна.
Иймд сургууль, эцэг эх, асран хамгаалагч нар \”Гараас гарт
аян”-ыг дэмжих, \”School police” эргүүлийг бодитой, чанартай хийж хүүхдийг гэмт
хэрэг, зөрчилд өртөх, үйлдэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг уриалж байна.