Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар хээл хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн сэжигтнээр татаж, 14 хоног 461 дүгээр ангид хорихоор болсон. Мөн түүнтэй хамт 4-5 хүнийг шалган, тайлбар мэдүүлэг авч эхэлсэн тухай МАХН-аас мэдээлсэн билээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, түүнийг Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг барьж хорьсон асуудалтай холбогдуулан АТГ-аас шалгаж, байцаалт авч байгаа аж. Энэ оны эхээр тус яамны мэргэжилтэн Г.Ганчимэгийг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон асуудал багагүй хэл ам таталж байв.
Мэргэжилтэн Г.Ганчимэгийг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Эрүүл мэнд, спортын сайдын 2014 оны 03 дугаар тушаал нь Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан \”Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”- ыг үндэслэсэн боловч энэхүү журмын 4.3.2, 4.7 дахь заалтыг тус тус зөрчсөн гэх мэдээлэл цацагдаж байсан юм. Энэ талаар АТГ-аас Эрүүл мэнд спортын сайдад албан бичиг хүргүүлж байсан аж.