Өмнөд Солонгосын Милан хотын Кёнсан-Намдо тосгоны Сежон хааны нэрэмжит эмнэлгийн нэгдүгээр давхарт орон нутгийн цагаар 07:32-т гал гарснаас 41 хүн нас барсан талаар Рёнхап агентлаг мэдээлэлжээ. Түүнчлэн 79 хүн хохирсноос ес нь хүнд байдалтай байгаа бөгөөд шаардлагатай тусламж үзүүлж байна. Гал унтраахад хоёр цаг зарцуулагдсан бөгөөд тэр үед эмнэлэгт 111 байжээ. Ерөнхийлөгч Мун Жэ Ин яаралтай зөвлөгөөн хуралдуулж, дээрх эмгэнэлт явдлыг зогсоох яаралтай арга хэмжээ авахыг шаардлаа.
Ц.Пүрэвдорж