Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 50 орчим насны эрэгтэй хүн машиндаа осгож нас барсан гэсэн дуудлага мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ. Уг автомашин нь зам дээр байсныг нь ачилтын компанийхан ачиж журмалсан аж. Гэвч дотор нь хүн байсныг анзаараагүй бололтой. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.