нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүрүүдэд
худалдаалагдаж буй эх орны хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний шошгын мэдээлэлд
үндэслэн Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Монголын
Хүнсчдийн холбоотой хамтран хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад
давхардсан тоогоор 175 үйлдвэрийн шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнийг илрүүлэн
зөрчлийг арилгуулахаар аж ахуйн
нэгж, иргэдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч зөрчлийг арилгаж ажиллах талаар
албан тоот хүргүүлж ажиллажээ.
Тус шалгалтаар он сар өдөр, хадгалах нөхцөл, хадгалах хугацааг тэмдэглээгүй, хаяг
байршил тодорхойгүй, утас нь болохгүй /буруу/,тэжээллэг чанар, хэрэглэх арга,
гаж нөлөө, хориглох заалт бичигдээгүй, шошгон дээр байгаа утас нь холбогдох
боломжгүй,орох ярианы эрх хаагдсан, хүнсний нэмэлтийн олон улсын тэмдэглэгээ
бичигдээгүй. Гэрээр үйлдвэрлэл явуулдаг, найрлага буруу бичигдсэн, стандартын
тэмдэглэгээ буруу, шошгонд бичсэн хаяган дээр байхгүй зэрэг зөрчлүүд илэрсэн
байна.
Худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн
нэгж, иргэд нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хаяг шошгон
дээр анхаарч байх, бүтээгдэхүүнээ хадгалах хадгалалтын горим дээр анхаарах,
хугацаа дууссан бүтээгдэхүүнийг үйлчилгээний заалнаас өөр газарт тусад нь
хадгалах, даруй буцаалт хийж хэвших, үйлчлүүлэгч, хэрэглэгчид худалдан авч буй
буй бараа бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэсэн болон дуусах хугацааг тогтмол харж
авах, хаана хэн үйлдвэрлэснийг тодруулж хэвших хэрэгтэй байна.