E-Mart худалдааны төвд өнгөрсөн шөнө гал гарсан байна. \’\’Баянзүрх дүүргийн нэг дүгээр хороонд E-Mart худалдааны төвийн агуулах
шатаж байна\’\’ гэсэн дуудлагыг 02:04 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Уг дуудлагын
дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 34, 63
дугаар ангиудын ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, гал түймрийг бүрэн
унтраасан байна.
Гал түймэр худалдааны төвийн нэгдүгээр давхарт
байрлах бараа хүлээн авах 11х14 метрийн хэмжээтэй хүнсний агуулахад гарч, хүнсний
бараа материал шатсан аж.Гал түймрийн улмаас түлэгдсэн, гэмтсэн хүн
байхгүй ба Онцгой байдлын албаныхан 4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран
хамгаалж ажилласан
байна.