Татварын ерөнхий газраас Нэмэгдсэн өртгийн албан татварын
тухай хуулийн дагуу албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар
суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын20 хувийг
буцаан олгуулахаар иргэдийн мэдээллийг хянан баталгаажуулж, Сангийн
Яаманд хүргүүлжээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагууСангийн
Яам ажлын 45 өдөрт багтаан буцаан олгох шийдвэрийг гаргах бөгөөд Монгол банкаар
дамжуулан татвар төлөгчийн харилцагч банк руу буцаан олголтыг шилжүүлдэг.Хэрэв бүртгэлийн мэдээлэл дутуу, алдаатай бол гүйлгээ
буцаагдах бөгөөд энэ тохиолдолд татварын албанаас бүртгэлийн мэдээллээ
засварлаж, буцаан олголтоо авах боломжоор хангаж өгөх юм.