Хавдар судлалын үндэсний төвд хорт хавдартай хүнд элэг
шилжүүлэн суулгах хагалгааг өчигдөр анх удаа амжилттай хийлээ. Хагалгаа 10 гаруй цагийн турш үргэлжилж, амжилттай дууслаа. Өвчтөн, донор 2-ын биеийн байдал сайн, донор болсон 20 настай
залуу ухаан оржээ. Энэхүү хагалгаанд 40 гаруй эмч нарын бүрэлдэхүүнтэй,
Mонгол улсад анх удаа хийгдэж байгаа энэ хагалгаа нь манай улсын эрүүл мэндийн
салбарыг нэг шатаар ахиулж, элэгний өвчлөлийг цогцоор нь шийдэх, элэг шилжүүлэн
суулгах хагалгааг эх орондоо нутагшуулахад чухал алхам боллоо.