Францын нийслэлд Сенаголын усны түвшин сүүлийн хэдэн өдрүүдэд зургаан метрээр өсөөд байна. Үүний уршгаар ус эргээс хальж, авто зам болоод явган хүний олон зам талбай үерт автаад байна. Луврын эрх баригчид, зарим орон сууцнуудын доод давхар усанд автаж байгаа тул урлагийн үнэт үзмэрүүдийг дээддавхаруудадшилжүүлж байна. Нотр-Дам де Пари, д\’Орсэгийн музей, Марсовын талуудыг бүрэн хаагаад байна харин Францын төмөр замын SNCF компани галт тэрэгний нэг шугам хаагдсан талаар мэдээлсэн бөгөөд тэр нь Сений голын эрэг дагуу өнгөрдөг юм байна.
Нөхцөл байдал Парист таагүй байгаа бөгөөд усны түвшин дахин нэмэгдэх төлөвтэй байна. Парист томоохон усны үер зуун жилийн өмнө болсон байна. 1910 оны эцсээр Сенаголын усны түвшин 8,68 метр хүртэл өргөгдсөн бөгөөд үүний үр дүнд зуу гаруй гудамж болон 20000 орчим байшин усанд автсан байна. Парис дэх үерийн хөнөөлийн талаарх «Газеты.Ru»-ийн фото сурвалжлагыг та бүхэнд хүргэж байна.
Ц.Пүрэвдорж