Мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр
сарын тэмцээн буюу Хацү башё Токио хотноо 15 өдрийн турш үргэлжлэн явагдаж,
өчигдөр /2018.01.28/ өндөрлөлөө.Энэ оны эхний башёд Гүржийн бөх
Точиношин (Levan Gorgadze) түрүүллээ. Тэрбээр маэгаширагийн гурваас барилдсан
бөгөөд 14 даваа, нэг унаатайгаар башёг тэргүүллээ. Точиношин башё өндөрлөхөөс
нэг хоногийн өмнө түрүүлэх болзлоо хангасан бөгөөд түүнтэй хамгийн ойр даваатай
явсан ёкозүна Какүрюү дөрвөн өдөр дараалан ялагдсан.
Манай бөхчүүдээс Аравши Э.Дөлгөөн
комосүби Такакешогоор найм дахь даваагаа авч тавин хувийн амжилтаа үзүүлсэн бол
Тамаваши Б.Мөнх-Оргил зургаан даваа авсан. Харин
маэгашира Ичиножёо А.Ичинноров 10 даваа авсан бол Тэрүнофүжи
Г.Ган-Эрдэнэ нэг ч даваа авсангүй. Тэрүнофүжи башёгийн гурав дахь өдрөөс эхлэн
чихрийн шижин өвчний улмаас башёг орхисон. Түүний хувьд ирэх башёд жюүрёод
унахгүйн тулд долоон өдрийн барилдааныг өнжиж дэвжээнд гарсан ч таван өдөр
дараалан ялагдаж, чансаа буурах нь тодорхой болсон. Харин мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо
М.Даваажаргал бэртлийн улмаас дөрөв дэх өдрөөс эхлэн башёг орхисон билээ.