УИХ-цын гишүүн Л.Эрдэнэчимэг СХД-ийн иргэдтэй уулзалт зохион байгуулж байгаа. Гэхдээ тэрээр иргэд сонгогчидтойгоо гар хоосон уулзахыг хүссэнгүй. Тиймээс уулзалтад ирсэн хүн бүрт гар утасны нэгж тараасан байна. Энэхүү үйлдэл нь дүрс бичлэгээр баталгаажжээ.
Гэвч эрхэм гишүүн нэгж тараагаагүй хэмээн мэлзсээр байгаа юм. Иргэдэд нэгж тарааж уулзалт хийсэн нь хууль бус үйлдэл биш л юм бол ингэж мэлзэх хэрэг юу билээ.