\”Улаанбаатар-Хөрөнгө оруулалт\” бизнесийн чуулга
уулзалтыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Улаанбаатарын Худалдааны Танхим
хамтран зохион байгуулж байна.Чуулга 14:00 цагаас Төрийн ордонд
эхэллээ.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд\”Нийслэлийн
эдийн засаг, нийгмийн хөтөлбөр, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих энэхүү
бизнес уулзалтыг бид 4 дэх жилдээ зохион байгуулж байна.Улаанбаатар хот
хөрөнгө оруулагчдын хувьд боломж, сонголтюм.Хотын зүгээс 2018 оны
иргэдийн оролцоотой амьдрах орчноо сайжруулах жил болгон зарласан билээ. Энэ нь
бизнес эрхлэгчдэд бас нэгэн боломжийг нээж байгаа хэрэг юм\” хэмээн онцлов.
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар\”Өнөөдөр манай
Засгийн газрын 100 хоног тохиож байна. Бид энэ 100 хоногийн хугацаанд багагүй
зүйлийг хийжээ. Гэхдээ хийх ажил бүр их байна. Манай Засгийн газар гурван
тулгуурт хөгжлийн бодлогоо боловсруулж, эрдэмтэн судлаачдаараа хэлэлцүүлж
байна. Удахгүй хэрэгжүүлнэ.Эхний тулгуур нь бизнес эрхлэгчид, ажилтнууд
та бүхэн юм. Хоёр дахь тулгуур нь Монголын төр юм.Ийм учраасгурван
тулгуурт хөгжлийн бодлогын гол тулгуур нь Монголын бизнес эрхлэгчид, баялаг
бүтээгчид\” гэв.
НИТХ-ын дарга С.Амарсайхан\”Улаанбаатар-Хөрөнгө
оруулалт чуулга уулзалтад нийгмийн нэн чухал ач холбогдолтой олон чухал
хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлэлийн хүрээнд харилцан үр ашигтай хамтран
хэрэгжүүлэх гарцыг эрж хайж буйгаараа онцлог.Аливаа улс орны эдийн засаг,
нийгмийн хөгжил дэвшлийн үндэс суурь нь төрийн урт хугацааны, тогтвортой
бодлого, нөгөө талаас баялаг бүтээгчид байдаг.Төр, хувийн хэвшлийн хамтын
ажиллагааг бид зөвхөн нэр төдий уриа лоозон байдлаар гаргадаг явцуу хандлагыг
халах шаардлага бий.
Эдийн засаг, шинжлэх ухааны нарийн тооцоо судалгаатай,
хөрөнгө оруулалтын зөв бодлогыг бид гаргаж, харилцан үр ашигтай ажиллах нь
чухал.Өнөөдрийн чуулга уулзалтаас бид шаардлагатай шийдвэрүүдийг гаргах,
олон ургальч санаа гарч, харилцан хамтран ажиллаж, нэгдсэн бодлогоор урагшлах
боломж бүрдэнэ\” гэв.
Улаанбаатар хотын Худалдааны танхимын Гүйцэтгэх захирал
Д.Ончинсүрэн\”Улаанбаатар хот өдрөөс өдөрт өнгө засаж байгаа энэ үед
хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж чадвал улам хурдан хөгжих боломжтой.Агаар, орчин, хөрсний бохирдол Улаанбаатар хотын тулгамдсан
асуудлын нэг бөгөөд үүнийг төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор
шийдвэрлэх нь чухал юм\” хэмээн онцлов.