Монгол түмний уламжлалт сар шинийн баяр дөхсөн үед галт тэргээр үйлчлүүлэгч иргэдийн тоо нэмэгддэг.
Ачаалал ихтэй энэ үед амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор тасалбарыг олноор нь худалдан авч зохиомол хомсдол үүсгэн, өндөр үнээр дамлан зарж иргэдийг хохироох асуудал үүсдэг. Энэхүү асуудлыг үүсэхээс урьдчилан сэргийлж Төмөр зам дахь Цагдаагийн газраас \”Тасалбар” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.