Цагдаагийн байгууллагаас энэ сарын 19-28-нд явуулсан шалгалтаар автомат тоглоом нэрийн дор нийслэлд хууль бус үйл ажиллагаа явуулж буй 14 газрыг илрүүлж, 117 тоглоомыг хураасан байна.
Бооцоот тоглоомыг даган хууль бус бусад гэмт хэргүүд гарч байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Бооцоот тоглоомын газраар үйлчлүүлж байгаа иргэд хууль, эрхзүйн мэдлэг дутмагаас, мөн хялбар аргаар их хэмжээний мөнгө хожих шуналаас болж өөрийн мөнгө, бие махбодоороо хохирч байгаа юм. Монгол Улсад мөрийтэй тоглох, бооцоот, автомат тоглоом тоглох, ийм төрлийн үйл ажиллагаа явуулах байраар хангах нь хуулиар хориотой байдаг.