Засгийн
газрын 100 хоногийн ажлын талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл өгөх үеэр
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн жипний асуудлыг сэтгүүлчид шүүмжлэн
асуулаа. Үүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх \”Би Ц.Нямдорж сайдыг жипээ зараад,
төсөвт мөнгийг нь оруулаарай гэж хэлсэн. Энэ асуудал шүүмжлэл дагуулж байгаа нь
үнэн. Өөрөө энэ асуудлаа шийдвэрлэнэ гэж итгэж байна\” гэв. ЗГХЭГ-ын дарга
Г.Занданшатар \”Ц.Нямдорж сайд өөрөө авъя гэж аваагүй юм билээ. Хөдөө орон
нутагт байнга томилолтоор явдаг учраас туулах чадвар өндөртэй машин гэж
хуваарилсан юм билээ\” гэсэн юм.