Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар өчигдөр
100 хоногийн ажлаа тайлагнасан. У.Хүрэлсүх Ерөнхий
сайдаар томилогдуутаа ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ. Шинэ бонд босгох
замаар Чингис бондын 500 сая, Дим сам бондын хүүгийн төлбөр 160 сая ам.долларын
төлөлт хийнэ. Өмнөх засгийн газрыг бодлогыг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэж байсан. Энэ дагуу ч ажлууд өрнөсөн.
Ерөнхий сайд 100
хоногийн ажлаа тайлагнаж, мэдээлэл хийсэн. Энэхүү мэдээллээр эрэгтэй хүн 60, эмэгтэй хүн 55
насандаа өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах эрхийг нээж байна. Мөн үргэлжлүүлэн
ажиллах эрх нь нээлттэй. Тэтгэврийн насыг жилд зургаан сараар нэмэх байсан бол
гурван сар болгож бууруулах. Мөн хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлж, дөрвөн
шатлалтай болгоод байсныг болиулж хэвээр нь үлдээхээр болжээ. Ингэснээр
нэгдүгээр сарын татварын илүү төлөлтийг буцаан олгоно.Төрийн албан хаагчдын цалинг 2018 оны гуравдугаар улирлаас
нэмж, 2019 онд инфляцийн төвшинтэй уялдуулан дахин өсгөхөөр болсон,Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд нь олгохоор
хэлэлцээр хийж байгаа гэдгийг
дуулгасан юм.