Өчигдөр бид энэ сарын
29-нд Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах халамжийн \”Номин\” цэцэрлэг
бүрэн шатжээ. Тус цэцэрлэг нь 2001 оноос хойш үйл ажиллагаа явуулсаар 2018
он хүртэл дунджаар 1000 гаруй хүүхэд суралцсан байна. Энэ хичээлийн жилд 120
хүүхэд суралцаж байсан бөгөөд эдгээр зорилтот бүлгийн багачууд өвлийн хүйтэнд
цэцэрлэггүй болжээ.
Тус
цэцэрлэгийн эрхлэгч болон багш нар сайхан сэтгэлт ард түмэндээ хандан
хүүхдүүдэд тусламжийн гараа сунгахыг уриаллаа. Тусламжид хүүхдийн ор, хөнжил,
тоглоом, сав, гал тогооны хэрэгсэл, хоол хүнс, ширээ сандал, бэлэн мөнгө зэрэг
хүүхдийг сурган хүмүүжүүлэхэд хэрэг болохуйц бүхий л зүйлсээр тусламж
үзүүлэхийг хүсэж байгаагаа дуулгаж байна.