НӨАТ-ын урамшууллын 2018 оны 2 дугаар сарын сугалааны
тохирол 18-ны Ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Та2018 оны 1 дүгээр сарын 1-нээс 1 дүгээр сарын 31-ний
өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 2 дугаар сарын
18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд
бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдаж, азтан болох
боломжтой.
Энэхүү сугалааны тохирол нь 2018 оны 1 дүгээр сарын 1-31-ний
өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтын дунд явагдах тул 2018 оны
төсвийн жилд олгох урамшууллын хэмжээ хамаарна. Мөн тохиролын хэмжээнд өөрчлөлт оржээ.
Өөрчлөлт:
3 орон тохирсон бол 20,000 төгрөг байснаас 50,000 төгрөг
4 орон таарсан бол 100,000 төгрөг байснаас 200,000 төгрөг,
5 орон тохирсон бол 500,000 төгрөг байснаас 1,000,000
төгрөг,
6 орон тохирсон бол 4,000,000 төгрөг байснаас 5,000,000
төгрөг болж нэмэгдсэн байна.
Харин 7 орон тохирсон бол 20,000,000 төгрөг байсныг
10,000,000 төгрөг, 8 орон тохирсон бол 100,000,000 төгрөг байсныг 50,000,000
төгрөг болгож бууруулжээ.