Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт тусгай ажиллагаа явуулж хэд хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаагийн дотор \”Мотив” гэх хамтлагийн дуучин Жижгээ буюу Ц.Эрдэнэбаяр байгаа ажээ. Эх сурвалжын мэдээлснээр тэрээр \”мөс” хэмээх мансууруулах бодис хэрэглэсэн нь шээснээс нь авсан шинжилгээгээр батлагдсан бөгөөд нэгжлэг хийхэд ч уг бодис түүнээс гарсан гэнэ.
Одоогоор түүнийг цагдан хорьж шалгаж эхэлсэн болохыг албаны хүмүүс хэлж байна.
Хүүхэд, залуусын дунд нэр хүндтэй болсон хамтлагийн дуучид мансууруулах бодис хэрэглэж, борлуулж байгаад баригдсан, шүүхээр шийтгүүлсэн тохиолдол нэг бус байгаа бөгөөд Ди жэй Өөжий буюу О.Ганболд, \”Дижитал”-ын Баавар хэмээх Ш.Батбаяр, \”Харанга”-ын Х.Лхагвасүрэн, \”Гайс”-ын Х.Бат-Ундрал, \”Лемонс”-ын гитарчин П.Анар, \”Айс топ”-ынхон, \”Colors” хамтлагийнхан гээд нэрд гарч яваа олон хүн өмнө нь хар тамхины хэрэгт холбогдож байсан билээ.
Ж.Бат