Саяхан их хэмжээний үхрийн мах улсын хилээр гаргах гэж байсныг манай хилчид илрүүлжээ. Тодруулбал, Хилийн 0132 дугаар ангийн \”Хавирга\” авто замын шалган нэвтрүүлэх боомтын гарах чиглэлд энэ сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Н унаж явсан автомашинаа нэмэлтээр тоноглон их хэмжээний үхрийн махыг нуун улсын хилээр гаргахыг завдсан байна. Уг үйлдлийг хилийн цэргийн дэд ахлагч Б.Монхор, Б.Мөнхням нарын хилчид спанел үүлдрийн албаны нохойн ур чадварыг ашиглан илрүүлжээ. Хилийн 0132 дугаар анги албаны нохойн сургалтыг явуулж хилийн боомтод үүрэг гүйцэтгүүлж эхэлснээр ийнхүү үр дүнгээ өгсөн байна.