Улаанбаатар-Чойбалсан хотын чиглэлийн хот хоорондын автобусанд зорчигчдод зориулсан номын сан байгуулжээ. \”Зориг сан” болон \”Швейцарын хөгжлийн агентлаг”-ийн хамтарсан оюутны тэтгэлэгт хамрагдаж буй залуус \”Номтой автобус” гэх уг төслийг санаачлан, хэрэгжүүлж байгаа юм байна.
Хот хоорондын тээврийг номын санжуулж, зорчигчдод оюуны хөрөнгө оруулах замаар мэдлэгийг тэгш хүртээх, цаашлаад нийтийн тээврийн тав тухтай орчинг бий болгох зорилгоор таван залуу нэгдэн төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогоор уран зохиол, түүх, хүүхдийн, танин мэдэхүйн гэх мэт 30 гаруй номтой болжээ.
Эхний ээлжинд Дорнод, Завхан аймгийн чиглэлд тээвэрлэлт хийж буй хоёр автобусыг номын санжуулсан бөгөөд цаашдаа бүх аймгийн автобусыг номтой болгохоор төлөвлөжээ.