Байгаль орчин, хүнс, хөдөө аж
ахуйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Агаарын бохирдлыг бууруулах асуудлын
дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн А.Сүхбатыг сонголоо.
Дэд
хорооны даргыг сонгох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь
дэмжсэн байна. Мөн баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн ажлын хэсгийг
өөрчлөн байгуулах асуудлыг хэлэлцэж, Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээр
ахлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжлээ.