Албан газарт суудлын ажил эрхэлдэг хүмүүс удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суух нь бий. Ингэж өдөр бүр хөдөлгөөнгүй сууж ажиллах нь өвчлөлд хүргэх аюултайг бид мэддэг ч төдийлөн хайхардаггүй.
Дараах энгийн амар хялбар алхмуудыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлснээр багагүй өөрчлөлт авчирахыг Brightside зөвлөжээ.
Нурууны өвчлөлийн эхэн үед аарцаг, хүзүү, ташааны орчмоор зовиур төрж, хөндүүрлэдэг байна. Хүний биеийн тулгуур эрхтэнд шохойжилт, саажилт үүссэнээс болж бүх бие хөшиж, сэтгэл санаа хямрах нь ч бий.
Нуруу, тулгуур ясны нэг үе мөч өвдөхөд биеийн өөр хэсэг мөн зовиурладаг. Тиймээс суудлын ажилтай бол та 2 цаг тутамд завсарлага авч, биеэ сэргээж байх нь ажлын бүтээмжид ч мөн сайнаар нөлөөлөх юм. Нурууны сүүлийн нугаламд суулт өгсөн үед хөлийн мэдрэлийн судас шахагдаж, чилж бадайрах шинж тэмдэг илэрнэ. Аарцаг нуруу гажих үед хоёр хөлд ирэх жингийн ялгаанаас болж мөн хөлрүү өвддөг аж. Тиймээс дараах алхмуудыг өдөр тутам хэрэгжүүлээрэй.
-Нэг дор удаан хугацаагаар суухаас зайлсхийх