• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 10 сарын 7
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Л.Бямбасүрэнд оноосон 13 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

    Л.Бямбасүрэнд оноосон 13 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

    Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох 5.2 тэрбум төгрөгийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох 5.2 тэрбум төгрөгийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ

    “Херо” Б.Баатарыг нэг сарын хугацаатай цагдан хорилоо

    “Херо” Б.Баатарыг нэг сарын хугацаатай цагдан хорилоо

    Карго ачаанд гаалийн хяналт шалгалт хийх явцад хувцас дотор нуун далдалсан 1.6 кг “мөс” гэх нэршилтэй бодис илрүүлжээ

    Карго ачаанд гаалийн хяналт шалгалт хийх явцад хувцас дотор нуун далдалсан 1.6 кг “мөс” гэх нэршилтэй бодис илрүүлжээ

    Улаанбаатар хот шахмал түлшний 52,749 тонн нөөцтэй байна

    Улаанбаатар хот шахмал түлшний 52,749 тонн нөөцтэй байна

    Ц.Идэрбат: Нууцаар мал оруулж ирж зардаг том толгойтой нөхдийг илрүүлнэ

    Ц.Идэрбат: Нууцаар мал оруулж ирж зардаг том толгойтой нөхдийг илрүүлнэ

    Ажил олгогчоос төлөх НДШ-ийн хэмжээг 0.2 хувиар бууруулж, 12.3 хувь болгожээ

    Ажил олгогчоос төлөх НДШ-ийн хэмжээг 0.2 хувиар бууруулж, 12.3 хувь болгожээ

    Дүүжин тээврийн туршилтын үеэр цахилгаан тасрах, олон кабиныг зэрэг ажиллуулах зэрэг нөхцөлийг зориудаар үүсгэж, системийг шалгана

    Дүүжин тээврийн туршилтын үеэр цахилгаан тасрах, олон кабиныг зэрэг ажиллуулах зэрэг нөхцөлийг зориудаар үүсгэж, системийг шалгана

    “Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ

    “Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ

  • Улс төр
    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Ж.Батжаргал: Төсвийн тодотголыг аравдугаар сарын 20-ны дотор батална

    Ж.Батжаргал: Төсвийн тодотголыг аравдугаар сарын 20-ны дотор батална

    Э.Тамир: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон ч 2027 оны төсөвт хуучнаар нь тооцсон хэвээр байна

    Э.Тамир: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон ч 2027 оны төсөвт хуучнаар нь тооцсон хэвээр байна

    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

    АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ

    О.Цогтгэрэл: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ойрын үед бүлгийн хурал дээр хэлэлцээд эцэслэнэ

    О.Цогтгэрэл: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ойрын үед бүлгийн хурал дээр хэлэлцээд эцэслэнэ

    О.Батнайрамдал: Онтрэ компани Монголын татварын алба руу 24.3 тэрбум төгрөг шилжүүлсэн байна

    О.Батнайрамдал: Онтрэ компани Монголын татварын алба руу 24.3 тэрбум төгрөг шилжүүлсэн байна

    Г.Дамдинням: Их бага гэхгүй шатахуун өгч байгаа бүх улстай гэрээ хийнэ

    Г.Дамдинням: Их бага гэхгүй шатахуун өгч байгаа бүх улстай гэрээ хийнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна

    Н.Учрал: Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг ажлаас чөлөөлж байна

    Шатахууны шуурхай штаб Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж байна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    ОХУ-ын засгийн газар хүрэн баавгайн тоо толгойг хязгаарлах яаралтай арга хэмжээ авахаар болжээ

    ОХУ-ын засгийн газар хүрэн баавгайн тоо толгойг хязгаарлах яаралтай арга хэмжээ авахаар болжээ

    Калининградыг тусгаарлавал цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж Орос НАТО-д анхааруулав

    Калининградыг тусгаарлавал цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж Орос НАТО-д анхааруулав

    Францад сурагчдын жагсаал улам ширүүсчээ

    Францад сурагчдын жагсаал улам ширүүсчээ

    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

  • Эрүүл мэнд
    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

    Л.Мөнхбаясгалан: Би сайд юм уу, та сайд юм уу. Чадахгүй бол ажлаа өг, Г.Дамдинням аа

    Л.Мөнхбаясгалан: Би сайд юм уу, та сайд юм уу. Чадахгүй бол ажлаа өг, Г.Дамдинням аа

    Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

    Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

    Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

    Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

No Result
View All Result

Дээд боловсролын шинэчлэлийн хандлагын талаар

by
2018-01-30 16:06
in Нийгэм
0
Дээд боловсролын шинэчлэлийн хандлагын талаар
SHARETWEET
 
2018 оны 01 сарын 26-ны Баасан гарагийн
 \”Өдрийн Сонин”-ын №020 (5863) тоот
дугаарт нийтэлсэн өгүүлэл
-Олон улсын туршлагаас
ШИНЭЧЛЭЛ ХИЙХ УГТВАР НӨХЦӨЛ БАЙДАЛ
Монгол улсын БСШУСЯ-аас санаачлан Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор \”Тогтвортой хөгжил-дээд боловсрол” үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа нь цаг үеийн шаардлагад нийцсэн чухал арга хэмжээ болж байна. Мэдлэгийн зуунд судлаачдын үзэж байгаагаар Их сургуулиуд сүүлийн 500 жилд тохиолдоогүй цоо шинэ нөхцөл, шаардлагатай тулгараад байна. Шинжлэх ухааны мэдлэг эзэмших, хэрэглэх үйл явц улам бүр ардчилсан шинж төлөвтэй болж байгаа нь дээд боловсролын глобал өөрчлөлтийн нэг онцлог юм. 2000 он хүртэл хөгжиж байгаа орнуудад нийгмийн дундаас дээш давхаргын  залуучууд л Их сургууль, коллежид сурах боломжтой байсан бол сүүлийн 20 гаруй жилд Ази, Номхон далай, Өмнөд Америкийн орнууд, Ойрхи Дорнод, Африкийн хойт бүсийн орнуудад дээд боловсролд хамрагдагсдын тоо 10-20 хувиар өсжээ. Энэ нь дээд боловсрол эзэмших боломж өргөжиж, олон сая хүн  хөдөлмөрийн  зах зээлд өрсөлдөн амьдралаа сайжруулах нөхцөлийг бүрдүүлж байна.  
Орчин үед ажил мэргэжлийн шаардлага, нөхцөл байнга хүчтэй өөрчлөгдөж байна. АНУ-ын хөдөлмөрийн статистикийн товчооны судалгаагаар их сургууль, коллеж төгсөөд хөдөлмөр эрхлэгчдийн 1/3 хувь нь ажлаа сольдог бөгөөд өнөөгийн оюутан 38 нас хүртлээ 10-14 ажил эрхэлнэ гэж үзэж байна.
Австралийн судлаачдын үзэж байгаагаар одоогийн их сургуулиудын загвар дараагийн 10-15 жилд хөгжлийн шаардлагад нийцэхгүй болох ажээ. Иймээс Их сургуулийн хөгжлийн шинэ стратеги боловсруулж эхэлсэн байна. /Ernst and young framework for designing a university model for the future 2012. Australia/. Энэ чиглэлээр ХБНГУ, Голланд, Англи, Францад Их сургуулиудыг зах зээлийн чөлөөт өрсөлдөөний нөхцөлд нийцүүлэх бодлогын өөрчлөлтийг хийж эхэлжээ. Энэхүү шинэ хандлагын гол суурь нь квази зах зээлийн үзэл баримтлал болсон. Ийм нөхцөлд Засгийн газар төвлөрлийг сааруулж Их сургуулийн бие даасан байдлыг өргөжүүлэх бодлогыг баримтлахын зэрэгцээ Засгаас олгох санхүүжүүлэлтийг бууруулж их сургуулийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхийг чухалд үзэх болсон. Энэ бол дээд боловсролын удирдлагад гарч буй дэлхий нийтийн хандлага юм.
Нийтийн өмчийн ч, хувийн өмчийн ч их сургууль адилхан нийгмийн баялаг бүтээхийн зэрэгцээ дээд боловсролоор дамжуулан нийгэмд байр сууриа эзлэх, орлогоо нэмэгдүүлэх, эрүүл аж төрөх боломжийг хүмүүст бүрдүүлж хувь хүний хөгжлийг дэмждэг. Энэ нь татвар төлөгчдийн суурийг өргөтгөх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, нийгмийн таатай уур амьсгалыг бүрдүүлэхэд шууд нөлөөлдөг. Нийгмийн тогтвортой хөгжлийн тулгамдсан асуудлын чухал хэсэг болох хүн амын өсөлт, экологийн тэнцвэр, эдийн засгийн өсөлтийг хангах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд Их сургуулийн сургалт, судалгааны үйл ажиллагааг бүрэн чиглүүлж нийгмийн дэвшилд бодит хувь нэмэр оруулах нь Их сургуулийн нийгмийн үүрэг болж байна.
 
УДИРДЛАГЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР
Орчин үед Их сургууль нь мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ шинжлэх ухаан, инновацийн үйл ажиллагаагаар дамжуулан эдийн засгийг хөгжүүлэх, технологийн дэвшлийг хангах нэг гол хөдөлгүүр болж байна. Иймээс дээд боловсролын засаглал, Их сургуулийн удирдлагад эрс шинэчлэл хийх нийтлэг шаардлага тавигдаж байна. Өндөр хөгжилтэй орнуудад, ялангуяа нийтийн өмчийн Их сургуулиуд удирдлагын босоо тогтолцоог халж академик эрх чөлөөг зах зээлийн хэрэгцээтэй  уялдуулсан корпаратив удирдлагад шилжих боллоо. Европын орнуудад нийтийн удирдлагын шинэчлэлийн хүрээнд нийтийн менежментийг хэрэгжүүлэн нийгмийн салбарын үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилт тавьж байна.  (Helen Margetts, Perri, Christopher Hod. Paradoxes of modernization. Oxford. 2010)
Дээд боловсролд стратеги бодлого, удирдлагын бүтэц, үнэ өртгийн асуудлыг зах зээл, Засаг, академик олигархын хамтын зохицуулалтаар тодорхойлдог. (Clark.B. Higher education system: academic organization in cross – national perspective. 231. 2010. London) Зах зээлийн загвараар бол дээд боловсролын байгууллага нь сургалт, судалгааны үйл ажиллагааны чиглэл, үнэ өртгийг өөрөө тогтоох ёстой. Төвлөрсөн загвараар бол Засгийн газраас дээд боловсролыг санхүүжүүлж, үйл ажиллагааны үнэ өртгийг тогтоон хатуу хяналт тавина. Бодит байдал дээр дээрх хоёр загварын дундын квази зах зээлийн загвар хэрэгжиж байна. (Braun D. Merrien.Г, 1999 Towards а new model of governance for universities. London)      
Квази зах зээлийн Англи саксон загварыг хэрэглэдэг оронд сургалтын үйл ажиллагаанд, тэрчлэн багш нарыг сонгон авахад их сургуулиуд бие дааж шийдвэрлэдэг бол Эх газрын загварыг гол болгодог улсад эдгээр асуудалд Засгийн байгууллагын оролцоо байдаг. Квазийн зах зээлийн үзүүлэлтээр их сургуулийн бие даасан байдлыг харьцуулсан судалгаанаас үзэхэд оюутны сургалтын төлбөр, хураамжийн хэмжээг тогтооход АНУ, Итали, Английн их сургуулиуд, шинэ хөтөлбөр нээхэд АНУ, Английн их сургууль, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэн зарцуулахад Англи, Франц, Итали, АНУ, Испанийн их сургуулиуд бүрэн эрх эдэлдэг байна. (Journal of higher education policy and management. 28/3.2006. Columbia university. press)    
Судалгааны чиглэлийг гол болгож байгаа Их сургуулиудад дотоод засаглалыг хэрэгжүүлэх, шийдвэр гаргахад профессор, багш, судлаачид зонхилох үүрэг гүйцэтгэн академик эрх чөлөөг бүрэн хангаж мерит зарчмыг баримталдаг. (Clark Kerr. the Master Plan and the Evolution of the California Higher Education System: Implications for the United States and for China, 2016)
Өндөр хөгжилтэй орнуудад бодлого боловсруулагчид, хууль тогтоогчид Засгийн газрын бус эх үүсвэрээс санхүүжүүлэн нийгмийн баялаг, оюуны өмч бүтээх нөхцөлийг бүрдүүлэхийг чухалчлан үзэх болсон. Нийтийн өмчийн Их сургуулиуд нь нийтийн эзэмшлийн газар, барилга байгууламж зэрэг өндөр өртөгтэй үл хөдлөх хөрөнгийг ашиглан үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас татвар төлөгчдөд илүү их ачаалал үүрүүлдэг гэж эдийн засагчид үздэг. Дэлхийн тэргүүлэх орнуудад хэрэгцээнд суурилсан санхүүжилтийн загварыг хэрэглэх болсон нь Их сургуулиуд санхүүжүүлэлтдээ Засгийн газрын бус эх үүсвэрийг эрэлхийлэх, тухайлбал, үйлдвэрлэл, том корпораци, филантроп, хувь хүмүүсээс санхүүжих сонирхлыг хүчтэй болгосон. Хариуд нь Их сургуулиуд нийгэм, орон нутгийн хөгжилд илүү хувь нэмэр оруулахыг эрмэлздэг. Тухайлбал, Америкийн нийтийн өмчийн их сургуулиудын 20 гаруй хувь нь эмнэлэгтэй болж мужийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх болсон бөгөөд зөвхөн хойт Каролинагийн их сургууль л мужийнхаа эдийн засагт 27,9 тэрбум долларын орлого оруулжээ. Нийгмийн тогтвортой дэвшилд Их сургуулиудын бодитой хувь нэмэр оруулах үйл ажиллагааг дэмжих зорилгоор Европын орнуудад зах зээлийн орчинд нийтийн өмчийн болон хувийн өмчийн сургуулиудад өрсөлдөөний ижил тэгш нөхцөлийг ханган холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлжээ. Энэ нь Их сургуулиудын бие даасан үйл ажиллагаанд Засгийн газраас үзүүлэх бодлогын дэмжлэг болдог байна. Энэ бол Монголын дээд боловсролын хөгжилд ч ач холбогдолтой туршлага юм.
СУРГАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ТАЛААР
Их сургуулийн судалгааны чиг баримжааг хөгжүүлэхэд эн тэргүүнд сургалтын үйл ажиллагаанд чанарын өөрчлөлт хийх шаардлагатай байдаг. Шинжлэх ухааны мэдлэгийг боловсруулж хэрэглээнд оруулах, шинэ мэдлэг бүтээх чадварыг суралцагсдад эзэмшүүлэх чиглэлээр сургалтын төлөвлөлт, зохион байгуулалт, агуулгад өөрчлөлт хийж судалгаанд суурилсан сургалт явуулах орчныг бүрдүүлэх хэрэгтэй байдаг. Ингэснээр Их сургууль нь дээд боловсрол ба шинжлэх ухааны интеграцийг хангах нийгмийн институтийн үүргээ амжилттай гүйцэтгэнэ.
Боловсролын квази хэв шинжийн зах зээлд оюутны сургууль, хөтөлбөрийг сонгох тогтолцоо нь зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг хүчтэй болгодог. Энэхүү \”Өрсөлдөөн” гэдэг ойлголт нь цаанаа өргөн хүрээнд хамтын ажиллагаа, стратеги бодлогын нэгдмэл байдалд үндэслэнэ. Австрали, Англи зэрэг тэргүүлэх оронд зах зээлийн болон хөдөлмөр эрхлэгчдийн бүтцэд гарч байгаа өөрчлөлтийг харгалзан мэргэжилтэн бэлтгэхэд уламжлалт бус 3 улирлын загварыг нэвтрүүлж байна. Үйлдвэрлэл, бизнесийн болон хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцүүлэн шинжлэх ухааны салбар хоорондын, мэргэжил хоорондын солбицол дээр мэргэжилтэн бэлтгэх, эрдэм шинжилгээний ажил эрхлэх бодит шаардлагаас үүдэн   нийт улс оронд уламжлалт мэргэжлийн ангилалд өөрчлөлт оруулж байна. Ялангуяа магистр, доктор бэлтгэхэд бакалаврын зэрэглэлийн мэргэжлийн ангиллыг шууд хэрэглэх хандлагыг өөрчилжээ.
Их сургуулиуд бизнесийн хэрэгцээнд нийцүүлэн мэргэжил хоорондын интеграцид суурилсан хөтөлбөрүүд боловсруулан хэрэглээнд оруулж байна. Финлянд улсад технологийн чиглэлээр, Англид бизнесийн удирдлага, хууль, санхүү, хүний нөөцийн удирдлагын хосолсон чиглэлээр, Харвардын их сургуульд график дизайн ба хүмүүнлэгийн ухааны хосолсон хөтөлбөрийг хэрэгжүүлж ирээдүйн мэргэжлийн шинэ хэв загварыг бий болгож байна.
Сургалтыг төслийн хэлбэрт оруулан технологид суурилсан гибрид болон flipped ангиудыг тоноглосон нь боловсролыг зөвхөн сургууль дээр эзэмшүүлдэг хэв загварыг өөрчилж хамрах хүрээг өргөтгөсөн. Мэдээлэл технологийн хувийн компаниуд боловсролын зах зээлд оролцож дээд боловсролыг улам нээлттэй хүртээмжтэй болгов. Бакалаврын зэргийн оюутнуудыг үйлдвэрлэл, бизнесийн хэрэгцээт судалгааны ажилд интерншип болон төслийн хэлбэрээр өргөн хамруулж, мэдлэг дамжуулах \”Hub”, шинэ санаа дэвшүүлэх \”hack” өдөрлөг, Их сургуулиуд болон үйлдвэрлэл, бизнесийн компаниудын хамтарсан мэдлэгийн сүлжээ зэрэг хэлбэрийг ашиглан академик эко орчныг бүрдүүлж байна. Оюутны хотхонд сургалтын орчинг \”шинэ санааны инкубатор” болгож оюутны сэтгэлгээг хөгжүүлэх уламжлалт бус хэлбэрүүдийг нэвтрүүлж байна.
Боловсролын даяаршил хүчтэй болж дэлхийн томоохон Их сургуулиудын 200 гаруй кампус гадаадад нээгдэв. Сургалт, судалгааны ажлыг олон улсын стандартад нийцүүлэн олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл зэрэг чанарын үнэлгээний механизмыг хэрэглэх бодит шаардлага нэмэгдэж байна. Их сургуулиудын нийгэмд хандсан үйл ажиллагаа өргөжиж байна. Нийтийн өмчийн сургуулиуд бага орлоготой гэр бүл, үндэсний цөөнхөд боловсрол эзэмших боломжийг олгож нийгмийн тэгш байдлыг хангах, суралцагсдын сонирхлыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд хандуулах чиглэлээр оюутан суралцагсдад зөвлөн чиглүүлэх, дэмжих үйлчилгээг өргөжүүлж үүнд зориулсан санхүүжүүлэлтийг нэмэгдүүлж байна. Энэ бол Их сургуулиуд нийгмийн тогтвортой байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулах боломжтойг харуулж байна. (The Delta cost project 2009)
Дэлхийн шилдэг Их сургуулиудаас санаа авч  дээд боловсролын шинэ үнэлэмж шингэсэн шинжлэх ухааны багтаамж ихтэй хөтөлбөрүүд  боловсруулж хэрэглээнд оруулах, сургалтын менежментэд үүлэн технологийг өргөн хэрэглэх, оюутанд хандсан үйлчилгээнд аутсорсинг хийх зэрэг туршлагыг өргөн хэрэглэх нь манай орны дээд боловсролд ч  чухал юм.
ИХ СУРГУУЛИЙН СУДАЛГААНЫ ЧИГ БАРИМЖААГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР
Мэдлэгт суурилсан эдийн засагт Их сургууль ба үйлдвэрлэл, Их сургууль ба Засгийн газар, Засгийн газар ба үйлдвэрлэл гэсэн гурвалжин нь Их сургуулийн шинжлэх ухааныг хөгжүүлэх суурь орчин гэж судлаачид томьёолдог.  
Орчин үеийн мэдээллийн нийгэмд судалгааны Их сургууль гэдэг ойлголт нь цөөн тооны брэнд Их сургуулиудын хүрээнээс хальж нийтийн болон хувийн өмчийн Их сургуулиудыг судалгааны ажлын хүрээгээр нь интенсив ба экстенсив хэв шинжид харьцуулан ангилах болсон. (Carnegie classification, the 2015 edition)
Дийлэнх улс оронд, ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад, тухайлбал АНУ, Япон, Австрали, ХБНГУ, Англид нийтийн өмчийн Их сургуулиудад Засгийн газраас оруулах санхүүжүүлэлт буурчээ. АНУ-д Их сургуулийн судалгаанд Засгийн газраас, Үндэсний шинжлэх ухааны сангаас үзүүлэх санхүүжүүлэлт 2001-2011 онд 20 хувь хүртэл буурсан. Их сургуулийн шинжлэх ухааныг санхүүгийн хямралд оруулахгүйн тулд нийтийн өмчийн их сургуулиудын судалгааны их сургуулиудын хэв загварт шилжих үйл явцыг эдийн засаг, зах зээлийн механизмаар дэмжих зорилгоор 2013 оноос Линколны төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
АНУ-ын Үндэсний судалгааны зөвлөлөөс (NRC) \”Судалгааны их сургууль ба Америкийн ирээдүй” илтгэл (2012) гаргаж их сургуулийн үйл ажиллагааны үнэ өртгийн өсөлтийг тогтоон барьж байхын хирээр сургалтад орчин үеийн технологи нэвтрүүлж, хөрөнгө оруулагчтай нягт хамтран судалгааны төв, лабораториуд байгуулж эрдэм шинжилгээ, боловсруулалтын ажлаа өргөжүүлэхийг зөвлөсөн байдаг. (National Research council report to Congress, 2011) Засгийн газрын санхүүжүүлэлт багасч байгаа учир Европын орнуудад Их сургуулиуд өөрийн нөөцийг дайчлан эрдэм шинжилгээний ажлыг санхүүжүүлэх нь 1981 оноос 2003 онд 13 хувиар өсчээ.
АНУ, Канад, Европын орны судлаачид мэдлэгийн нийгэмд шилжихэд хөгжлийг дэмжих нэн чухал хөдөлгүүр бол Их сургууль ба бизнесийн хамтын ажиллагаа  (UBC – University business cooperation) гэж томьёолсон байдаг. Их сургууль бизнесийн хамтын ажиллагаа нь үндэсний инновацийн системийн бүрэлдэхүүн хэсэг болж инновацийн шугаман болон шугаман бус загварыг үүсгэдэг. Ийм хамтын бүтцүүд нь мэдлэгт суурилсан фирм, компаний тухай онол, академик капитализм болон хеликсийн гурвалжны загварыг баримжаа болгон үйл ажиллагаагаа явуулдаг. АНУ-ын болон Европын орны судалгаагаар их сургуулийн байгалийн ухаан, инженерийн чиглэлийн хэрэглээний судалгааг санхүүжүүлэхэд бизнес, үйлдвэрлэлийн байгууллага, суурь судалгаанд Засгийн газар санхүүгийн дэмжлэг үзүүлдэг бол нийгмийн болон хүмүүнлэгийн ухааны судалгаанд бизнесийн байгууллагаас гадна Их сургууль өөрөө, ашгийн болон ашгийн бус байгууллагууд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байна. Калифорн, Техас, Мичиган мужийн нийтийн өмчийн их сургуулиуд үйлдвэрлэл, бизнесийн компаниудтай хамтран компьютер, ухаалаг утас, хөдөө аж ахуй, лазерын мэс заслын чиглэлээр судалгаа хийж байгаа нь нийтлэг өөрчлөлтийн нэг жишээ болно.
Гадаадын улсуудад Засгийн газрын захиалга, санхүүжүүлэлтээр хийдэг их сургуулийн судалгааны зонхилох хувь нь батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, экологи, нийгмийн эмзэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байдаг.
Өндөр хөгжилтэй орнуудад их сургууль ба үйлдвэрлэл, бизнесийн байгууллагын шинжлэх ухаан, инновацийн хүрээн дэх хамтын ажиллагааг зээлийн бодлогоор зонхилон дэмждэг. Инженер, технологи, анагаах ухаан, хөдөө аж ахуйн чиглэлээр өндөр эрэмбийн (магистр, докторын) хөтөлбөрүүд нь судалгааны ажлыг арилжааны горимд шилжүүлэх чухал нөхцөл болжээ. Иймээс Австрали, Тайванд үйлдвэрлэлд чиглэсэн докторын хөтөлбөр, зарим хөгжингүй оронд эмийн үйлдвэрлэлд хандсан өндөр эрэмбийн хөтөлбөр, АНУ зэрэг оронд бизнесийн хэрэгцээнд тулгуурласан биотехнологи, санхүүгийн менежментийн докторын хөтөлбөрүүд нь мэдлэг ба инновацийн хүчтэй сүлжээг бүрдүүлж байна.  Засгийн газраас судалгааны үр дүн, патент зэрэг оюуны өмчийг баталгаажуулан арилжааны горимд шилжүүлэх эрх зүйн механизмыг оновчтой болгож  Их сургууль ба үйлдвэрлэл, бизнесийн байгууллагын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүүжүүлэлтийг нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг үзүүлдэг.
АНУ-д 2012-2013 онд судалгааны чиглэлтэй нийтийн өмчийн их сургуулиуд 522 гарааны компани байгуулж, 3270 патент, 3000 гаруй лиценз эзэмшиж, 13300 патент эзэмших эрхээ нээсэн байна.
Японд сүүлийн 10 жилд Их сургуулийн судалгааны үндсэн дээр зөвхөн нэг жилд дунджаар 1300-1600 патентыг хэрэглээнд оруулж гадаадын судлаачидтай хамтран эзэмших патент 2 дахин нэмэгдэж патентаас олох орлого нь эрс өсчээ.
БНСУ-ын Их сургуулиуд патент эзэмших нь сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц нэмэгдсэн. Америкийн үндэсний статистикийн төвийн судалгаагаар 2013 оны байдлаар нийтийн өмчийн судалгааны чиглэлтэй их сургуулиудад бодит зардлын 1/3 хувь нь л сургалтын төлбөрөөс бүрдэж байхад нийт зардлын 25-30 хувь нь судалгааны ажилд зарцуулагдаж байжээ. Судалгааны чиглэлтэй Их сургуульд сургалтын төлбөр, багш нарын цалин өндөр байдаг нь нийтлэг жишиг юм.
Эдийн засаг, нийгмийн хөгжилд тулгамдсан цогц асуудлыг шийдвэрлэхэд шинжлэх ухааны салбар хоорондын зааг дээр судалгаа хийх учир шинжлэх ухааныг нэг байгууллагын ханаар, өмчийн хамаарлаар хязгаарлах хоцрогдсон хандлагыг цуцалж Их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд нээлттэй лабораториуд байгуулж эрдэмтдийн хамтарсан багууд ажилладаг нь дэлхийн тэргүүлэх орнуудын нийтлэг жишиг болжээ. Үүний сонгодог жишээ бол биотехнологийн салбарт хувийн болон нийтийн өмчийн байгууллага, сургуулиуд хамтран ажиллаж амжилтад хүрсэн АНУ зэрэг орнуудын туршлага болно. (The new normal in funding University science, Daniel J Howard, Frank M. Larid, 2013)
Японы засгийн газраас хувийн их сургууль, компаниудын судалгаа инновацийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлого хэрэгжүүлснээр Японы бизнес, технологийн компаниудаас шинжлэх ухаанд оруулсан хөрөнгө оруулалт сүүлийн 10 жилд мэдэгдэхүйц нэмэгджээ. Филиппинд Засгийн газраас санхүүгийн дэмжлэг авдаг механизмыг өөрчилж Их сургуулиудын судалгааг шинжлэх ухаан, технологийн  тэргүүлэх чиглэлээр арилжааны хэлбэрт шилжүүлэн хувийн хөрөнгө оруулалт татах бодлогыг хэрэгжүүлснээр ХАА-н шинэ материал бүтээх салбарт дэвшил гарчээ.
Сингапурт их сургууль ба үйлдвэрлэлийн хамтын ажиллагаанд тулгуурлан шинжлэх ухаан, инновацийг дэмжих бодлогыг 1980 оноос хэрэгжүүлснээр Сингапурын Үндэсний Их сургууль дэлхийн шилдэг их сургуулийн нэг болсон. Сингапурт глобал кампус байгуулахад үйлдвэрлэл, бизнесийн байгууллагууд нь голлон оролцож судалгаа инновацийн орчныг бүрдүүлсэн байна. БНСУ-д их сургуулиудын судалгааны санхүүжүүлэлтийн 25 хувь нь жижиг, дунд бизнесээс эх үүсвэртэй байна.(Technology transfer, intellecfual property and effective university-industry partnerships. Wipo.2007) Сөүлийн үндэсний Их сургууль зөвхөн 2016 онд зах зээлээс 68 сая долларын санхүүжилт босгожээ. Тайландад \”Нэг бус (нутаг)-нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрийн хүрээнд их сургууль ба жижиг, дунд бизнесийн судалгаа, боловсруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэн орон нутагт үйлдвэрлэл, бизнесийг дэмжиж байна.
Европын холбооны орнуудад Засгийн газраас дэмжлэг үзүүлэхдээ өмнөх судалгааны үр дүн, хэрэглээнд орсон байдал, эдийн засгийн ашиг, нийгмийн ач холбогдлын үнэлгээг гол болгодог. Тухайлбал, Англи, ХБНГУ зэрэг өндөр хөгжилтэй оронд их сургуулийн судалгааны ажлыг үнэлэхэд чанар, импакт фактор, патент, хэрэглээнд орсон байдлын эдийн засгийн үзүүлэлтийг чухалчилдаг. Ингэхдээ хөндлөнгийн үнэлгээ, библиометрикын аргыг өргөн хэрэглэнэ. Онолын суурь судалгааны үр дүнг үнэлэхэд шинэ мэдлэг, технологи бүтээсэн болон нийгэмд үр нөлөөтэй байдлыг чухалчилна. Азийн орнуудад судалгааны Их сургуулийн үйл ажиллагааг үнэлэхэд инновацийн бүтээлийг гол шалгуур болгодог. (Clarivate analytics – Intellectual property and science of Thomson Reuters) Их сургуулийн судалгаанд хувийн секторын санхүүжүүлэлт илт давамгайлдаг Япон, Тайван зэрэг оронд судалгааны үр дүнг хөрөнгө оруулагч хувийн секторын байгууллагууд шууд үнэлдэг. Малайзад Их сургуулиудын судалгааны импакт факторын нийлмэл үнэлгээ, патентын тоо, судлаачдынх нь бүтээлээс иш татсан байдлын нэгдсэн үнэлгээ, бакалаврын ба магистр, докторын зэргийн суралцагсдын харьцаа 50:50 байх,  судалгааны орлогынхоо 20-с дээш хувийг бизнесийн хувийн секторын эх үүсвэрээс олсон байх шалгуурыг тавьдаг. (The concept of Research University. Asian social science Vol 9. 2013)
ОХУ-д Шинжлэх ухаан ба үйлдвэрлэл, бизнесийн хамтын судалгааг дэмжихэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг санхүүжүүлэлтэд хяналт тавин үнэлгээ хийж, энэ үндсэн дээр цаашдын дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдвэрлэж байна.
Өнөө үед хил дамнасан эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагаа нь судалгааны ажлын бүтээмжийг дээшлүүлж шинжлэх ухааны эргэлтэд оруулахад чухал түлхэц болж байна. Олон улсын хөндлөнгийн үнэлгээ, импакт фактор бүхий сэтгүүлд хэвлүүлсэн судалгааны өгүүллийн талаар шинжээчдийн 2014 онд хийсэн дүгнэлтийг үзвэл олон орны эрдэмтдийн хамтын бүтээлийн эзлэх хувь 1997 онд 15,6 хувь байсан бол 2012 онд 24,9 хувьд хүрчээ (NSF.2014). 1996-2010 онд хамтарсан судалгааны үр дүнгээр бичсэн өгүүллийн тоо АНУ-д 30 хувиар, Англид 45 , БНХАУ-д 15, Германд 50, Швейцарт 65  хувиар өссөн байна. Японд 2000 онд гадаадын 12000 судлаач ажиллаж байсан бөгөөд энэ тоо тасралтгүй нэмэгдэж байна. БНСУ-ын их сургуулиудад ажилладаг гадаадын судлаачдын тоо 1980 оноос 2005 оны хооронд бараг 3 дахин өсчээ. Скопус болон Томсан Рейтерын мэдээллээс үзвэл олон улсын хамтын ажиллагаа нь Малайз, Тайланд, Ливи, Кувейт, Индонез зэрэг хөгжиж байгаа орнуудын Их сургууль, судлаачдын чадавхыг дээшлүүлэх, тэдний бүтээлийг шинжлэх ухааны эргэлтэд оруулахад онцгой нөлөөтэй байна.
Шинжлэх ухаан-Их сургууль-үйлдвэрлэл (бизнес)-ийн хамтын ажиллагааг хангах нэг хэлбэр нь цахиурын хөндий мэт судалгаа инновацийн бүтцүүд гэж үздэг. Ийм төрлийн хамтын ажиллагаа нь стратегийн шинжтэй учир Засгийн газраас бодлого, эрх зүйн орчинг бүрдүүлэх талаар дэмждэг бөгөөд санхүүжүүлэлтийн эх үүсвэр нь үйлдвэрлэл, бизнесийн байгууллага, Их сургууль байдаг. АНУ зэрэг тэргүүлэх оронд ийм төвүүдийг байгуулахад дэлхийн брэнд болсон хувийн их сургуулиуд болон компаниуд  гол үүрэг гүйцэтгэжээ.
ОХУ, БНХАУ-д цахиурын хөндий мэтийн төвүүдэд чадвартай эрдэмтэн судлаачдыг салбар бүрээс татан оруулж  эдгээр төвүүд нь технологийн шинэчлэлийн суурь болдог. Оксфордын их сургууль зэрэг нэртэй сургуулиуд ийм инновацийн төвүүддээ гадаадаас, тухайлбал БНХАУ, Саудын Арабаас бизнесийн томоохон компаниудын хөрөнгө оруулалтыг татан харилцан ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Ийм хамтын ажиллагааны суурь дээр бий болсон гарааны компани, мэдлэгийн инкубатор, зөвлөх болон хуулийн фирмүүд нь сонирхлын бүлэглэлүүдийг төлөөлсөн хамтын удирдлагатай байдаг.
Их сургуулиас  нийгэмд чиглэсэн үйл ажиллагаанд нийгэм, хүмүүнлэгийн чиглэлийн эрдэм судлалын ажил онцгой чухал ач холбогдолтой. Канадад Их сургуулиуд болон Канадын нийгэм, хүмүүнлэгийн ухааны холбооноос нийгэмд чиглэсэн судалгааны глобал сүлжээ байгуулж \”мэдлэгийн ардчилал” гэдэг санаачилгыг гарган нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эрдэмтдийн хүчийг чиглүүлэн ажилладаг байна.
Их сургуулиуд хүнсний аюулгүй байдал, том хотууд ба орон нутгийн оюуны болон соёлын нийтлэг шинжийг төлөвшүүлэх, хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих, нийгмийн эрүүл ахуйн зэрэг чиглэлээр хамтарсан судалгаа хийж нийтийн хэрэглээнд оруулах ажлыг хийдэг. (Towards a knowledge democracy movement, University of Victoria, Canada, 2011)
Хөгжилтэй орнуудад дижитал хүмүүнлэгийн ухаан, тархи судлалын хүрээнд, анагаах ухаан, мэдээллийн технологи ба хүмүүнлэгийн ухааны солбицол дээр хүний кибер орон зайд ажиллах чадварыг хөгжүүлэх, стрессээс хамгаалах, нийгмийн мэдээллийн экологийн орчинг бүрдүүлэхэд ач холбогдолтой чиглэлүүд үүсэн хөгжиж байна. Эдгээр оронд экологи, хүн амын эрүүл мэнд, хүүхэд залуучуудын хөгжил төлөвшил, татварын бодлого, ажилгүйдлийг бууруулах, нийгэмд хүчирхийлэл, екстремизмийг хязгаарлах, мэдээллийн технологийн хэрэглээ зэрэг асуудлаар шинжлэх ухааны бодит судалгаа, шинжээчдийн дүн шинжилгээнд суурилсан шийдвэр гаргадаг нь ардчилсан Засаглалын ёс зүйн хэм хэмжээ болжээ.
Монголын Их сургуулиуд, тухайлбал, МУИС, ХААИС, АШУҮИС, ШУТИС  зэрэг нийтийн өмчийн сургуулиуд болон зарим хувийн өмчийн Их сургууль, ШУА-тай хамтран Засгийн газрын болон бизнесийн байгууллагын захиалгаар судалгааны цөөнгүй төслүүд хэрэгжүүлж байна. Томоохон нийтийн өмчийн болон хувийн сургуулиудын эрдэмтэн багш нар олон улсын хөндлөнгийн үнэлгээ, импакт фактор бүхий сэтгүүлүүдэд өгүүлэл хэвлүүлж судалгааны үр дүнг олон улсын түвшинд шинжлэх ухааны эргэлтэд оруулж байна.
Манай улсад эмийн үйлдвэрлэлд хувийн сектор зонхилж байгаа энэ үед өөрийн орны ургамлын болон бусад нөөцийг ашиглан эм бэлдмэл боловсруулах, хийх чиглэлээр судалгаа хийх зайлшгүй хэрэгцээ байдаг. Хүнд, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, өөрийн орны материал нөөцийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, технологи боловсруулах судалгааны ажлыг энэхүү салбарын үйлдвэр, бизнесийн байгууллагын захиалга, санхүүжүүлэлтээр гүйцэтгэх хэрэгцээ боломж байдаг. Монголд хөдөө аж ахуйд хувийн сектор зонхилох болсон ийм нөхцөлд газар тариалан, мал аж ахуйд шинэ технологи нэвтрүүлэх , шинэ үүлдэр, сортыг бий болгох, малын өвчнийг анагаах, ургамлын гарцыг сайжруулах чиглэлээр хувийн сектор, бизнесийн байгууллагын захиалгаар судалгаа хийж санхүүжилтийн том эх үүсвэр татах боломж байна.
Өөрөөр хэлбэл, манай оронд шинжлэх ухааныг үйлдвэрлэл, бизнесийн хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлэх бодит хэрэгцээ шаардлага улам бүрэн нэмэгдэж байна.
Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны ажлыг дэмжихэд Засгийн газраас дараах асуудлуудыг анхааран судалж бодлогын болон эрх зүйн зохицуулалт хийвэл Монголд шинжлэх ухаан ба үйлдвэрлэл, бизнесийн нягт уялдааг хангахад чухал санагдана. Үүнд:
  • Их сургуулиудын судалгааг хөнгөлөлттэй зээлийн механизмаар дэмжих
  • Эрдэмтэн судлаачдын оюуны өмч, бүтээл, патентыг баталгаажуулан арилжааны хэлбэрт оруулах
  • Гарааны компани, зөвлөн туслах фирм зэрэг нийтийн болон хувийн өмчийн түншлэлийн бүтцүүдийг дэмжин бие даан ажиллах эрх зүй, санхүүгийн механизмыг тодорхой болгох
  • Эрдэмтэн багш нарын олон улсын түвшинд шинжлэх ухааны эргэлтэд оруулсан бүтээл, өгүүллийг үнэлэн эрдэмтэн багш, судлаачдын хөдөлмөр зохион байгуулалт, цалин урамшууллын тогтолцоонд мерит зарчмыг хэрэгжүүлэх
  • Судалгааны ажлыг санхүүжүүлсэн бизнесийн байгууллагуудад татварын хөнгөлөлт үзүүлэх
  • Засгийн болон үйлдвэрлэл, бизнесийн байгууллагууд нь өөрийн орны Их сургуулиуд, хүрээлэнгүүд, эрдэмтэн судлаачдынхаа чадавхыг бүрэн дайчилж, дэмжлэг үзүүлж ажиллавал Монголын эрдэмтэд эдийн засаг, нийгмийн хөгжилд илүү жинтэй хувь нэмэр оруулж чадна.
Шинжлэх ухааны чадавх, хүн хүч, санхүүгийн нөөц боломжийн хувьд харьцангуй хязгаарлагдмал өнөөгийн нөхцөлд манай Их сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, үйлдвэрлэл, бизнесийн байгууллагууд хоорондоо өрсөлдөх биш хүчээ нэгтгээд олон улсын түвшинд өрсөлдөх нь хамгийн зөв чиг баримжаа болно.
Б.ЧУЛУУНДОРЖ (ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ)
ShareTweet

Related Posts

Одон орон судлаачид нарны аймгаас гадуурх гаригаас гарсан радио цацрагийг анх удаа илрүүллээ
Танин мэдэхүй

Одон орон судлаачид нарны аймгаас гадуурх гаригаас гарсан радио цацрагийг анх удаа илрүүллээ

2026-10-06 13:51
Л.Бямбасүрэнд оноосон 13 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ
Нийгэм

Л.Бямбасүрэнд оноосон 13 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

2026-10-06 13:38
Ш.Энхийн-Од Orlando Magic-тэй “Exhibit 10” гэрээ байгууллаа
Онцлох мэдээ

Ш.Энхийн-Од Orlando Magic-тэй “Exhibit 10” гэрээ байгууллаа

2026-10-06 13:12
}

Шинэ мэдээ

Одон орон судлаачид нарны аймгаас гадуурх гаригаас гарсан радио цацрагийг анх удаа илрүүллээ

Одон орон судлаачид нарны аймгаас гадуурх гаригаас гарсан радио цацрагийг анх удаа илрүүллээ

by undesten
2026-10-06 13:51
0

Л.Бямбасүрэнд оноосон 13 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

Л.Бямбасүрэнд оноосон 13 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

by undesten
2026-10-06 13:38
0

Ш.Энхийн-Од Orlando Magic-тэй “Exhibit 10” гэрээ байгууллаа

Ш.Энхийн-Од Orlando Magic-тэй “Exhibit 10” гэрээ байгууллаа

by undesten
2026-10-06 13:12
0

Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

by undesten
2026-10-06 12:57
0

АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

by undesten
2026-10-06 12:44
0

Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох 5.2 тэрбум төгрөгийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох 5.2 тэрбум төгрөгийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ

by undesten
2026-10-06 12:06
0

“Херо” Б.Баатарыг нэг сарын хугацаатай цагдан хорилоо

“Херо” Б.Баатарыг нэг сарын хугацаатай цагдан хорилоо

by undesten
2026-10-06 11:55
0

Карго ачаанд гаалийн хяналт шалгалт хийх явцад хувцас дотор нуун далдалсан 1.6 кг “мөс” гэх нэршилтэй бодис илрүүлжээ

Карго ачаанд гаалийн хяналт шалгалт хийх явцад хувцас дотор нуун далдалсан 1.6 кг “мөс” гэх нэршилтэй бодис илрүүлжээ

by undesten
2026-10-06 11:45
0

Улаанбаатар хот шахмал түлшний 52,749 тонн нөөцтэй байна

Улаанбаатар хот шахмал түлшний 52,749 тонн нөөцтэй байна

by undesten
2026-10-06 11:39
0

“Нийгмийн дайсан” УСК Казакстан улсын 51 кино театраар албан ёсоор нээлтээ хийлээ

“Нийгмийн дайсан” УСК Казакстан улсын 51 кино театраар албан ёсоор нээлтээ хийлээ

by undesten
2026-10-05 17:46
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай