Энэ он гарснаас хойш долоон аймгийн 15 суманд шүлхий өвчин
бүртгэгдэж, зарим суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа талаар бид өмнө
нь мэдээлсэн билээ. Мал амьтны гоц халдварт шүлхий өвчин дэгдээд байгаа
шалтгааныг албаныхан отор нүүдэл, цагаан зээрийн нутагшилтай холбон тайлбарлаж
байна. Тухайлбал, Дундговь, Өмнөговь аймгаар нутаглаж буй цагаан зээрэнд
шинжилгээ хийхэд шүлхий өвчин илэрчээ.
Шүлхий өвчний тархалт их байгаатай холбогдуулан хоёрдугаар сарын
2, 3-ны өдөр Өмнөговь аймагт зохион байгуулагдах \”Ингэний айрагны баяр”
тэмээний уралдаан, поло тэмцээнийг цуцалжээ. Мөн малчдыг өөрийн өмч хөрөнгө
болох мал сүргээ байнгын маллагаатай байлгахыг албаны хүмүүс анхааруулж байна.