-Наймдугаар сарын
сүүл, есөн сарын эхээр хэрэг эрхлэх газрынхан Засгийн газрын авто баазынхныг
дуудаж, ҮХЦ-ийн даргад машин авч өг гэдэг чиглэл өгсөн. Хэрэг эрхлэх газарт
үзүүлээд, тэрийг нь зөвшөөрсөн болоод есдүгээр сарын 4-нд \”Худалдах, худалдан
авах гэрээ\” хийж 195 сая төгрөгөөр Лексус-570 гэдэг машин \”Таванбогд\” гэдэг
компаниас авч ҮХЦ-ийн даргад үйлчлүүлэхээр гаргасан. Есдүгээр сарын 10-нд энэ
машины урьдчилгаа төлбөр 100 сая төгрөгийг авто баазаас дээрх компанид
шилжүүлсэн юм байна. Ийм гарцаагүй баримтууд байгаа учраас хууль тогтоомж, ёс
суртахуун, хэм хэмжээ зөрчиж бусармаг үйлдэл хийсэн хүмүүстэй хариуцлага тооцох
нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хийж, УИХ-д танилцуулж байгаа гэдгийг хэлье. Ард
түмний бүсийг чангалах биш, энэ хэрэггүй зардлын бүсийг чангалах ёстой юм хэмээн ярьж байжээ.
Харин өнөөдөр, 2018 онд өөрөө 360 сая төгрөгийн үнэ бүхий Lexus-570-д тухлан бөмбөлзөж, гутлын үдээсээ л чангалж явна. Үдээсээ чангалахгүй бол оймсдуулж ч мэднэ гэх олны яриа ортой байж мэдэх л юм шүү. Ард олны шүүмжлэлийг ойлгож байна гэхээс өөр ёс суртахуунтай үг амнаасаа гаргахгүй байгааг бодоход таатай уналгаасаа татгалзах дургүй байгаа бололтой.
Энэ тансаг машиныг
ШШГЕГ-ын захиалгаар \”Лотус голд майнинг” компани нийлүүлсэн бөгөөд өнгөрсөн оны
арванхоёрдугаар сарын 27-ны лхагва гаригт гэрээ байгуулжээ. Дээрх компани нь
Евро моторс гэдэг аж ахуйн нэгжийн нэрээр лексусыг оруулж ирсэн аж. Гэрээний дүн
нь 360 сая төгрөг бөгөөд нэг талаас ШШГЕГ-ын Санхүү, хангамжийн газрын дарга,
хурандаа Я.Ган-Эрдэнэ, нөгөө талаас Лотус голд майнинг компанийн захирал
Д.Гаравдагва нар гэрээг үзэглэсэн тухай Newspress мэдээлжээ. Дуулиан таригч 570-ыг энэ оны хоёрдугаар сарын
20-ны дотор нийлүүлэх гэрээтэй байсан ч ийнхүү хугацаанаасаа өмнө сайдыг мялааж,
олны нүдийг гялбуулсан нь энэ ажээ.
Харин одоо түүний 2015 онд хэлж байсанчлан хууль тогтоомж, ёс суртахуун, хэм хэмжээний хариуцлага энд хөндөгдөх эсэхийг харах л үлдэж байна. Гэхдээ машиныг улсад тушаахаас гадна, албан тушаалын хариуцлага нь илүүтэй анхаарлын төвд орсон шүү сайд аа.