Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар гэрлэснээсээ хойш анх удаагаа хамтдаа өнгөрсөн аравдугаар сард Британийн \”Vogue” сэтгүүлд ярилцлага өгчээ.
Брэд энэ үеэр \”Эхнэрийнхээ хажууд суугаад анх удаагаа ярилцлага өгч байна. Үнэхээр гайхалтай байна. Бурхан минь чиний асуултыг сайн ойлгож хариулахгүй бол гэртээ очоод асуудалд орж магадгүй” хэмээн инээмсэглэн ярьсан бол Жоли \”Бид хоёр 10 жилийн өмнө зэрэгцэж суугаад л уран бүтээлийнхээ талаар сэтгүүлд ярилцлага өгч байлаа. Их уджээ. Тэр үед хэн хэнийхээ тухай хангалттай мэддэггүй байсан. Харин одоо бүх зүйл эсрэгээрээ. Бид тэр үед гэрлэж, зургаан хүүхдийн эцэг эх болно хэмээн зүүдэлж ч яваагүй” гэжээ.
\”Ноён хатагтай Смит” киноноос хойш ийнхүү 10 жилийн дараа тэд анх удаа хамтдаа ярилцлага өгсөн бөгөөд мөн ирэх баасан гарагт тэдний 10 жилийн дараа хамтдаа ахин тоглосон \”By the Sea” кино нээлтээ хийх юм.
Сүүлийн үед хэвлэлээр хосуудын харилцаа таагүй байгаа салж ч магадгүй хэмээн яригдаж байсан юм. Тэд энэ талаар Жоли \”Хүүхдүүд минь эхэлж биднээс асуудаг. Ааваа, ээжээ та хоёр биднээс далдуур муудалцдаг юм уу гэх мэтээр. Мэдэхгүй юм. Яагаад манай гэр бүлийг чиглэх сөрөг мэдээлэл татрахгүй байгаад. Бид хайраараа энэ гэр бүлийг бүтээсэн. Биднийг хэн ч салгаж чадахгүй. Би хүүхдүүддээ захидаг. Биднийг хамт оршуулаарай гэж. Хэн нь эхэлж амь тавихыг мэдэхгүй байгаа ч би хорвоогоос явсан ч энэ эрийг хайрламаар байна” гэсэн бол Брэд \”Би иймэрхүү мэдээлэлд ач холбогдол өгдөггүй. Би хагацлын тухай бодох дургүй. Жоли, битгий сэтгэлийг минь шархлуулах үг хэлээд бай” хэмээн хариулжээ..