НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд
шилжүүлэхээр болсон байна. Нийтдээ 655 мянга 245 хэрэглэгчдэд 78.1 тэрбум төгрөгийг НӨАТ-ын
буцаан олголтоор өгч байгаа бөгөөд уг мөнгийг Монголбанкаар дамжуулах аж. Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн хэрэглэгчийн данс
эзэмшигчийн мэдээлэл арилжааны банкин дахь данс эзэмшигчийн мэдээлэлтэй ижил,
зөрүүгүй байх шаардлагатай гэнээ. Хэрэв бүртгэлийн мэдээлэл алдаатай бол
гүйлгээ буцаагдах аж.Таны цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн хэрэглэгчийн данс эзэмшигчийн мэдээлэл арилжааны банкин дахь данс эзэмшигчийн мэдээлэлтэй ижил, зөрүүгүй байх шаардлагатай. Хэрэв бүртгэлийн мэдээлэл алдаатай бол гүйлгээ буцаагдана гэдгийг татварын албаныхан анхаарууллаа.