АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай хэвлэлийн хурал хийх үеэрээ \”У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүх гишүүд \”lexus\” маркийн машины захиалга хийсэн байна лээ. Баримт нь надад байгаа. Удахгүй би дэлгэнэ\” гэсэн мэдээлэл гаргасан билээ. Тэгвэл дээрх мэдээлэл гүтгэлэг болохыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ онцоллоо. Тэрбээр \”О.Магнай гэдэг хүн ор тас үндэслэлгүй гүтгэлгийг зохион байгуулсан. Энэ бол огт ор үндэслэлгүй худлаа зүйл гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Монгол Улсын ЗГХЭГ-ын зүгээс гүтгэлэг тарааж байгаа хүнийг холбогдох хуулийн байгууллагад шалгуулахаар өгөхөө үүгээр мэдэгдэж байна\” гэв.