АНУ-ын
Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр конгресийн хурал дээр манай улс цөмийн
зэвсгийн хүчин чадлаа хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж мэдэгдлээ. Тэрээр конгрессийн
өмнө ”улс орны нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавихдаа ”бид цөмийн зэвсгийг
дахиж хэзээ ч хэрэглэхгүй гэсэн итгэл найдвартайгаар өөрийн улсын цөмийн зэвсгийн
хүчин чадлыг шинэчилж сайжруулах ёстой” хэмээн онцлон тэмдэглэжээ. Дональд Трамп энэ үеэр \”цөмийн зэвсэг бол манай
улсыг ямар ч харгис халдлагаас авран хамгаалах чухал хүчин зүйл мөн гээд хэзээ
нэгэн цагт дэлхийн улс орнууд цөмийн зэвсгийг устгах сайхан цаг ирж магадгүй л
юм , гэхдээ одоохондоо ийм цаг үе хараахан ирээгүй байна” гэж хэлсэн байна.
Ж.Батдорж