\”Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэстэй холбоотой ташаа мэдээлэл өчигдөр буюу 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр зарим мэдээллийн сувгаар цацагдсан аж. Тус мэдээлэлд \”ДК тусгай дугаар олгосон сэжигтнүүдийг баривчиллаа”, \”Авлигатай тэмцэх газар Автотээврийн үндэсний төвийн гурван ажилтныг гэрээс нь саатуулжээ” гэх мэт мэдээлэл цацагдсантай холбогдуулан \”Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас ЗАЛРУУЛГА гаргуулахаар болжээ.
Тус газраас өгч буй мэдээлэлд \”\”Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд хэн нэгэн иргэн хуулийн этгээдэд давуу байдал үүсгэх боломжийг олгосон үйл ажиллагаа явуулдаггүй. ДК дугаар хууль бусаар олгосон талаар АТГ-аас ажилтан, албан хаагчийг баривчилсан тохиолдол байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. \”Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д Автотээврийн хэрэгслийг бүртгэх хэсэгт \”дипломат болон олон улсын байгууллагын тухайд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг” гэж заасны дагуу Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газрын албан бичиг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалын хавсралтаар батлагдсан ДК улсын дугаар олгох зөвшөөрлийн дагуу олгодог юм.
Тээврийн хэрэгслийн бүртгэлийн сүлжээнд өнгөрсөн 12 дугаар сарын байдлаар 446 тээврийн хэрэгсэл ДК улсын дугаараар бүртгэлтэй байна.\” хэмээн дурджээ.