Дээд боловсролын тогтолцооны гажуудлыг засах гэж хичээж яваа Ц.Цогзолмаа сайдын халаа сэлгээ үргэлжилсээр байна. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр тэрээр удахгүй АШУҮИС-ийн шилдэг, туршлагатай, эрдэмтэн профессоруудыг хомроголон халж эхлэх сураг дуулдаж эхэллээ. Тэр дундаа хэдхэн хоногийн өмнө өөрийг нь магтан дуулуулсан өргөх бичигт гарын үсэг зурж байсан олон хүмүүс түүний хар жагсаалтад орж, энэ салбараас шахагдах төлөвтэй байгаа гэнэ. Ц.Цогзолмаа сайдын хар жагсаалтад орсон хүмүүсийн нэг нь АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар бөгөөд тэрээр АН-ын засаг барьж байх үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Боловсролын сайд асан Л.Гантөмөр нарын ивээлд орж уг албан тушаалд томилогдсон нэгэн юм байна. Г.Батбаатар нь \”Тусалж чадахгүй бол саад бүү бол” гэж Ц.Цогзолмаа сайдад томорч ярилцлага өгч байсан бөгөөд өнөөдөр тэрээр Сүхбаатрын талбайд зохион байгуулагдах АН-ын жагсаал цуглааны сургаар \”Чоно борооноор” гэгчээр яам, салбарын сайддаа \”Томорч” дайн зарлах мэдээ дуулдаж эхэллээ.
Ж.Бат