Саудын Арабын тэрбумтан, хунтайж Аль-Валид бин Талялийг батлан даалтад гаргасан талаар \”Рутерс” агентлаг бичсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар \”Рутерс” агентлагт ярилцлага өгч байхдаа тэрээр өөрийгөө удахгүй суллагдана гэж хэлсэн бөгөөд хэлсэн зүйлс нь биеллээ олж, удалгүй суллагджээ.
Авлигын хэрэгт холбогдсон Хунтайжийг 6 тэрбум ам.доллар төлсөн тохиолдолд түүнийг хэргээс чөлөөлөхийг санал болгосон ч тэрээр энэхүү саналаас татгалзсан байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-нд ханхүү Мухаммед бен Сальманы тэргүүлсэн Авлигатай тэмцэх дээд хороо санхүүгийн болон албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан эзэн хааны гэр бүлийн гишүүн, төрийн албан тушаалтан, компанийн захирал нарыг баривчилж, Эр-Рияд дахь \”Ритз Карлтон” зочид буудалд хорьсон талаар өмнө нь мэдээлж байсан юм.
Уг асуудлаар Прокурорын байгууллага 200 орчим хүнийг байцаасан байна. Хунтайж \”Нью-Йорк таймс” сонинд өгсөн ярилцлагадаа \”Хэрэгт холбогдсон этгээдүүдийн 95 хувь нь тавьсан саналыг хүлээн зөвшөөрч, хөрөнгийнхөө тодорхой хувийг улсад өгч хариуцлагаас чөлөөлөгдсөн” гэжээ.