Австралийн төрийн албаны ажилтнууд тус
улсын нууцын зэрэглэлийн материалууд хуучин барааны дэлгүүрээс олдсон хэргийг шалгахаар
ажиллаж байгаа аж. Австралийн өргөн нэвтрүүлгийн корпораци энэ долоо хоногт өмнөх
болон одоогийн засгийн газруудын баримт материалууд олдсон талаарх мэдээллийг цуврал
хэд хэдэн мэдээллийг гаргажээ.
Мөн өнгөрөгч Лхагва гаригт ABC телевиз Канберра
хэмээх хуучин эд зүйлс зардаг дэлгүүрт худалдагдсан тэрхүү нууц материалуудтай
цоожтой хайрцгийг олсон тухай мэдээлсэн байна. Харин ерөнхий сайдын алба болон
засгийн газраас уг хэргийг яаралтай шалгаж эхэлсэн тухай мэдэгджээ. Тус
телевизээс мэдээллийг дамжуулахдаа \”энэ бол Австралийн түүхэнд гарч байсан
засгийн газартай холбоотой хамгийн том хэргүүдийн нэг боллоо” хэмээгээд тэрхүү
баримтанд засгийн газартай холбоотой олон зуун материал байсныг дурдсан байна.
Орчуулсан: Б.Болормаа