\”ТВ коктейл” хамтлагийн ганц
эмэгтэй жүжигчин Н.Цэнд-Аюуш ээж болсноосоо хойш уран бүтээл хийхгүй нам гүмхэн байсан. Тэгвэл авьяаслаг бүсгүй уран бүтээлдээ эргэн оржээ. Түүний тоглосон
\”Love story” гэх дэлгэцийн уран бүтээл хоёрдугаар сарын 14-нд нээлтээ хийнэ.
Урлагийн салбарын сайхан
бүсгүйчүүдийн нэг жүжигчин Н.Цэнд-Аюуш нь \”Гэгээн муза-2012” наадмаас \”Хоёр
ертөнцийн буудал” жүжгийн дүрээрээ оны шилдэг эмэгтэй гол дүрийг шагналыг авч,
дэлгэцийн цөөнгүй бүтээлүүдэд тоглосон нэгэн билээ.