Солонгос улсад \”Солиот Эх\” кино
иржээ. Өнгөрсөн сарын 30-ны өдөр Бусанд тус киногоо толилуулахаар очоод байхдаа
жүжигчин Т.Бархүү анхны том охин Номин-Эрдэнэдээ аав хүний сэтгэлийн гүн дэх үгээ
охиндоо илгээжээ.
Тэрээр жүжигчин И.Одончимэгтэй ханилахаасаа өмнө өөр амьдрал зохиож,охинтой болсон ч амьдралын эрхээр алс орныг зорьжээ. Бие
холдвол сэтгэл холдоно гэдэг хатуу боловч үнэн аж. Залуу хос ч хоёр
тийш болж,
Т.Бархүүг охин нь харалгүй өссөн болохоор бас аавыгаа гэж мэдэхгүй гэдэг. Тэгвэл
одоо аав, охин хоёрын ариун учрал ойртон буйг \”барагддаггүй” жүжигчин Т.Бархүү
дуулгалаа. Тэрээр \”Зүрх сэтгэлээс зүүлттэй явдаг хайрт охин
Б.Номин-Эрдэнэ-дээ (13) төрсөн өдрийн мэнд хүргэе. Энэ жил аав охин хоёрын
уулзах жил” гэжээ. Тэгэхээр тун удахгүй эцэг, үрийн
эгэлгүй хайрын учрал \”аав\” гэдэг эрхэм цолыг хайрласан бяцхан үрээ алсаас харуулдан буй олон аавын сэтгэлийн гүнд нуугдан чимчрэх тэрхүү
эмзэг чавхдасыг хөндөх биз ээ.